x

С.Бямбацогт: Гишүүдтэй холбоотой мэдээлэл хуулийн байгууллагаас ирсэн

Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ талаар дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Ер нь ёс зүйн дэд хороог зайлшгүй хуралдуулах шаардлага байна уу. Гишүүдийн ирц дахиад л бүрдсэнгүй?

-Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Манай дэд хороонд нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн. Мөн ТББ-аас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Мөн бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн. Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ.

-Ирц хүрэхгүй бол Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан. Тэгэх боломж бий юу?

-Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулж шийддэг. Энэ бол байнгын хорооны л асуудал.

-Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ?

-Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (45.77.18.80)
    4 сая долларын хахуулийг яасан бэ коридороо
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.77.18.80)
    шударга бусын хонгилын гишүүн
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 58 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 6 цаг 2 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 14 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 15 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 15 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 19 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 42 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 50 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 51 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 52 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 54 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 55 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 55 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 56 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 57 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 59 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 10 цаг 1 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 10 цаг 3 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top