x

Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан /2018 оны 12 дугаар сарын 12/ дууслаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна

Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ.

Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Товч мэдээ

-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа. Ингэснээр зам, байгууламжийг уурхай эзэмшигч, хөрөнгө оруулагч, тээвэрлэгч болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж барих эрх зүйн зохицуулалт бүрдэж байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөө багасч, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэн, эдийн засаг, экспорт нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 6 цаг 3 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 6 цаг 7 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 19 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 20 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 20 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 24 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 47 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 55 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 56 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 57 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 59 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 10 цаг 0 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 10 цаг 0 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 10 цаг 1 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 10 цаг 2 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 10 цаг 4 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 10 цаг 6 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 10 цаг 8 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top