x

Нэр бүхий 20 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэв

Улсын Их Хурлын зарим гишүүн ЖДҮХС-гийн асуудлаар Төрийн ордны хуралдааны В танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сангаар дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн ч УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс авсан ёс зүйгүй үйл явдал болсон. 

Тиймээс нэр бүхий 20-иод гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. 

-Нэр бүхий гишүүдийг прокурорын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ж.Мөнхбат: Хэвлэлээр олон нэр явж байна. Яг хэн хэн шалгагдаж байгааг сайн мэдэхгүй байна. ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэсэн санаачилга гаргаж байгаа нь энэ. Сүүлийн үед ЖДҮХС-гийн дуулианыг намдаах, бүдэгрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас ч тодорхой төсөв гаргаж ажиллаж байгаа тухай мэдээлэл байна. Тиймээс энэ асуудал чимээгүй болоод өнгөрчихвий, Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.

-Та нар сандал ширээний асуудал ярихаараа ард түмэн гээд ороод ирдэг. Гэтэл бодит байдал дээр утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэд утаандаа хордож байхад хэн нь ч утааны талаар ярихгүй юм?

-Ж.Мөнхбат: Бид сандал ширээний асуудал яриагүй. Зарчим ярьж байгаа. Утаатай тэмцэх нь Засгийн газрын хийх ажил. Утаатай тэмц гээд хөрөнгө мөнгийг тусгаад өгсөн. Тиймээс Засгийн газрыг ажлаа хийгээч гэж шахаж байгаа. Харамсалтай нь Засгийн газар нь ажлаа хийхгүй, сайдыг томилоод өгье гэхээр чуулганд орж ирэхгүй байна.

-Эмэгтэй гишүүдийг УИХ-д сууснаар эрчүүдийн дунд эвлэрүүлэн ажиллах гүүр нь болно гэж иргэд харж байсан. Гэтэл одоо эрчүүдийнхээ тоглоом болчихоод байх шиг?

-М.Билэгт: УИХ-д 12 эмэгтэй гишүүн бий. Төрийн ажлыг бид гацаагаагүй. Ихэнх эмэгтэй гишүүн маань төрийн ажлыг гацаахгүйг хичээж байгаа. 

А.Ундраа: Ёсзүй, зарчмын асуудал ярьж байгаа болохоос биш эмэгтэй гишүүд ийм зарчим баримтална, эрэгтэй гишүүн нь ийм зарчим баримтална гэсэн зүйл байхгүй. Үүнд ямар нэг хүйсийн ялгаа гарах ёсгүй. Аливаа асуудалд эмэгтэй, эрэгтэй гэлгүй зарчмын дагуу л ажиллах ёстой.

Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед ард түмэн гэж ярихаа боль гэсэн хандлага гараад байна. Харин ч ярих ёстой. Мөн ард түмэнд очих ёстой зээлийг нь авчихаад ард түмэн гэж ярьж байвал харин түүнийгээ болих ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд өнөөдрийг хүртэл ирц бүрдүүлж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суун, хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал байна.

УИХ-аас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Тиймээс Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газрын шууд харьяанд байгаа Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар үүнийг хангалттай шалгаад нотлоод гаргаад ирэх боломж нь, ШҮД нь Засгийн газарт байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.88.34)
    Сөрсөн базаа юм биздээ үнэхээр л шударга баймаар байгаа бол олигархи тогтолцоогоо нураагаач эзнийг нь буулгаач
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Монгол иргэн (103.26.193.234)
    Тэр тусмаа САХАЛ "Ж.БАТ-ЭРДЭНЭ" бол бүр ч "АРД ТҮМЭН ГЭХ ЭРХГҮЙ" мэдэв үү малаа... ЧИ БОЛ АЛУУРЧИН...
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • shydraga humuus (66.181.161.58)
    ene heden malnyyd mun ih hytsaj bnaaa mana onts ih hyrlaa yaraltai zarlan hyraldyylj mieee hirwaa nomtoi munhbataa l enh amaglangaa namaasa huuj turiig gatsaanaas gargaj hewiin uil ajilgaag yaraltai hangaa
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 42 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 46 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 5 цаг 58 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 5 цаг 59 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 0 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 3 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 40 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top