x

ТОЙМ: УИХ өнгөрөгч долоо хоногт

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд МУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Дараа нь Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. 2018.12.04 http://www.parliament.mn/n/7imy

Монгол Улс,  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Засгийн газар хоорондын 11 дүгээр ээлжит хуралдаан амжилттай болж өндөрлөсөн билээ. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд, Комиссын Лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж,хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. http://www.parliament.mn/n/73my

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2018.12.04 http://www.parliament.mn/n/6bmy

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Буянт Ухаа-2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа-2” хороололд зохион байгууллаа. 2018.12.04 http://www.parliament.mn/n/6jmy

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.12.04 http://www.parliament.mn/n/77my

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон албаны бусад хүмүүс нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургууль дээр ажиллалаа. 2018.12.04http://www.parliament.mn/n/6pmy

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.2018.12.04 http://www.parliament.mn/n/6tmy

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.12.04 http://www.parliament.mn/n/9bmy

 УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов. 2018.12.05 http://www.parliament.mn/n/ypmo

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн Ц.Цолмон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастаньяг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд нийтийн сонсгол зохион байгуулах арга зүйн сургалт, туршлага судлах үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцож, сургалтыг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаар тогтлоо. 2018.12.05 http://www.parliament.mn/n/y3mo

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. http://www.parliament.mn/n/rtmo

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжив. Дараа нь Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, А.Ундраа, Л.Болд, Н.Оюундарь нар ажиллахаар болов. 2018.12.05 http://www.parliament.mn/n/bjmo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж ажлын хэсэг дээр дахиж ярилцах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Төрийн албаны тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжив. 2018.12.05 http://www.parliament.mn/n/bpmo

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.38 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж дэмжлээ. Дараа нь Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй бөгөөд Засгийн газрын гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй тул уг асуудлыг хойшлуулав.Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийг Засгийн газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. 2018.12.06 http://www.parliament.mn/n/dfmo

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өгөх дараалалтай байсан юм. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсэхэд хүрэв. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг  хойшлууллаа. 2018.12.06 http://www.parliament.mn/n/djmo

УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө. 2018.12.06 http://www.parliament.mn/n/dbmo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.07) нэгдсэн хуралдаан 10 цагт эхэлж, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэвч Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв. Иймээс УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хуралдаж чадсангүй. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв. 2018.12.07 http://www.parliament.mn/n/rfmo

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав. 2018.12.07http://www.parliament.mn/n/rbmo

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, үүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай, “Төрийн зарим байгууллагынажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанднэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг өргөн барилаа. 2018.12.07 http://www.parliament.mn/n/fjmo

МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 2018.12.08 http://www.parliament.mn/n/fpmo

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 54 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 58 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 10 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 10 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 11 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 15 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 38 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 45 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 46 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 47 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 50 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 50 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 51 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 52 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 53 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 54 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 57 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 59 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top