x

Ри Ён Хо: Эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байна

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан  БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад айлчилж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээ найрсаг, бүтээлч уур амьсгалд болж, талууд Монгол, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Сайд Д.Цогтбаатар энэ оны 2 дугаар сард БНАСАУ-д айлчилсны хариуд ийнхүү Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улсад айлчилж байгаад монголын тал баяртай байгаагаа илэрхийлэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “Энэ удаагийн айлчлал нь дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр талаас тохирсон төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхийн сацуу Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн ажлыг одооноос сайтар төлөвлөж ярилцах зорилготой” гэдгийг онцлов. Талууд соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг сайшаахын сацуу цаашид хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутаг дахь аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулахын чухал”-ыг онцоллоо. Тэрбээр мөн талуудын хүч чармайлтын үрээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг  өндрөөр үнэлж, үүнийг улам лавшруулан бэхжүүлж, урт хугацаанд бодит үр дүнд хүргэхэд БНАСАУ цаашид ч хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Сайд Ри Ён Хо “БНАСАУ ч Монгол Улстай нэгэн адилаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө байдаг. Одоо бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх явдал нэн чухал байна” хэмээн тэмдэглэлээ.

Ноён Ри Ён Хо өнөөдөр айлчлалаа өндөрлөж нутаг буцна.

Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 42 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 45 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 5 цаг 57 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 5 цаг 58 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 5 цаг 59 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 2 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 25 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 33 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 34 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 35 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 37 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 38 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 39 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 42 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 46 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top