x

С.Бямбацогт: Улстөрийн намын хууль ҮХ-ийн өөрчлөлтийг хүлээж байна

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх нэг асуудал нь Улстөрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос тодрууллаа.

-Хуулийн өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх вэ?

-Улстөрийн намуудын хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар хэлэлцэхээр дарааллыг хийсэн байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Улстөрийн намуудын тухай хуулийн тодорхой зохицуулалт бүхий заалтууд тусгагдан орохоор байгаа юм. Тэдгээр нь орж чадвал түүнтэй нийцүүлж Улстөрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлал гарах юм. Үүнийг хүлээгээд байна. Одоо яригдаж буй Улстөрийн намуудын тухай хуульд улстөрийн намын үзэл баримтлалын талаар боловсруулж дууссан.

-Сүүлийн үед Улстөрийн намуудын санхүүжилтийн асуудлыг нэлээн хүчтэй ярьж байна? Энэ талаар хуульд хэрхэн тусгаж байгаа, юуг өөрчлөхөөр байгаа вэ?

-Тиймээ, улстөрийн намуудын санхүүжилтээс их зүйл нөлөөлж шалтгаалж байгаа талаар нэлээн ярьж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэрхэн заах талаар тодорхой бэлэн болоогүй байна. Гэхдээ бодлогын хувьд ер нь улстөрийн намын санхүүжилт нь

  • төрийн санхүүжилт,

  • хандив,

  • хураамж,

  • гишүүдийн татвар гэсэн үндсэн 4 төрөлтэй байгаа.

Эдгээрээс бид хандив дээр илүү анхаарах ёстой гэж байгаа юм. Учир нь хандив нь улстөрийн намуудад ил болон далд хэлбэрээр байж, сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааний үед болон сонгуулийн бус нөхцөлд ч хандивыг өгдөг, авдаг, үүгээрээ дамжуулаад эрх мэдэл, албан тушаалд хүрдэг “хэрэгсэл” болгон эргээд улстөрийн намыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулдаг алдаа дутагдал манайд гарч байгаа. Тийм учраас үүнээс ангижрахын тулд хандивыг аль болох хэмжээ хязгаартай болгох ёстой юм. Тодруулж хэлбэл, хандивыг хэнээс, хаанаас авах, өгөхийг тодорхой болгоод Улстөрийн намын хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй байгаа нь үнэн.

Ер нь манайд улстөрийн намуудад өгч буй хандив дээр хяналт тавих байдал байхгүй, үүнийг “хаяж” ирсэн. Хоёрт, сонгуульд оролцсон намууд болон нэр дэвшигчид тайлангаа гаргаж өгдөг ч тэр нь хэр бодитой гэдэг дээр бас хяналт тавьдаггүй. Нэг ёсондоо бодитой тайлан гардаггүй. Тиймээс улстөрийн намуудад яавал сонгуулийн үеэр сурталчилгааны явцад хуулийн дагуу мөнгөө зарцуулж буйд хяналт тавих, тайлан гарсны дараа тэр нь бодит бус байна уу гэдгийг хянадаг тогтолцоо үгүйлэгдэж байна. Ийм зайлшгүй өөрчлөлтүүдийг бид Улстөрийн намын тухай хуульд оруулж өгөхөөр ажиллаж байна.

-Хэн хяналт тавих вэ?

-Энд Үндэсний Аудитын газрын үйл ажиллагаа чухал. Намууд сонгуульд оролцохдоо Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зардлын хэмжээг аудитаар хянуулдаг. Түүнчлэн сонгуульд оролцсон тайлангаа аудитад өгч хуулийн хэмжээнд заасан мөнгөө зарцуулсан эсэхээ тайлангнаж өгдөг. Гэтэл тэдгээр нь дээр хэлсэнчлэн яг амьдрал дээр бодит бус байгаа. Үүнд Үндэсний Аудитын газар анхаарч ажиллах ёстой юм.

Нөгөө талаар СЕХ-ны талаарх асуудал байна. СЕХ нь ерөнхийдөө сонгуульд нэр дэвшиж буй намуудыг сонгуульд оролцоход нь бүртгэдэг үүрэг бүхий үйл ажиллагаатай. Үүнээс хальдаггүй, зөвхөн бүртгээд сонгуулийг зохион байгуулаад намуудыг аяндаа “хаячихдаг”. Тэгвэл улстөрийн намуудын үйл ажиллагаа үзэл баримтлалынхаа дагуу явж байна уу, үгүй юу, сонгуулийн явцад ч тэр, цаашид дүрмээ барьж ажиллаж, тэр нь үйл ажиллагаанд нь нийцэж байна уу гэдэгт байнгын хяналт тавьдаггүй. Ингэхгүйгээс болж сонгуулийн үеэр борооны дараах мөөг шиг баахан намууд гарч ирдэг, сонгуулийн дараа алга болчихдог замбараагүй байдлыг зогсоох ёстой юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 45 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 49 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 1 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 2 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 3 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 6 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 29 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 37 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 38 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 39 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 41 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 42 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 43 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 43 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 44 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 46 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 48 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 50 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top