УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад гишүүн мэдэгдэл хийлээ. Тэд Засгийн газарт хүргүүлж буй шаардлагаа танилцууллаа.
Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанд ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дахин хуралдсангүй.
10.00 цагт эхлэхи байсан чуулганы хуралдааны ирц 45 хувьтай байсаар 13.00 цаг хүрлээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүдээ суулгах шаардлагыг хүргүүлж байгаа талаараа мэдээллээ. Өнөөдрийн дотор байнгын хороо, чуулганы ирц бүрдүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
ХХААХҮЯ-ны сайдыг томилох, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх хурлуудад сүүлийн 3 долоо хоног тасалдуулж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг байнгын хороогоор хэлэлцэхэд санаатайгаар гурван удаа хойшлуулсан.Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн УИХ-д суухгүй байх шалтгаан болохгүй. Засгийн газар УИХ-аас бүрддэг. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг холбогдох хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Үүнээс болж үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын сайд нар хүлээх болно.Засгийн газар хууль бус ажиллагаа явуулах эрхгүй. Хуулийн дагуу ажиллаж хуралд суух үүрэгтэй байгууллага” гэлээ.
Сэтгэгдэл (1)