x

Даамын холбоо лигийн тэмцээнтэй болно

Манай өсвөрийн даамчид Беларусь улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын их мастер Р.Манлайтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Өсвөрийн даамчид дэлхийн дэвжээнд ээлжит удаагаа амжилттай оролцоод ирлээ. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-нд Беларусь улсын Гомель хотноо болж, 15 орны 270 гаруй тамирчин өрсөлдлөө. Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд оюунаа сорьсноос 14-16 насны охидын ангилалд өрсөлдсөн 84 дүгээр сургуулийн сурагч, спортын мастер Баярын Мишээл үндсэн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хоёр жилийн өмнө блиц төрлөөр хүрэл медаль авсан удаатай. Мөн блиц буюу түргэвчилсэн тоглолтын төрлөөр охидын 8-10 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, спортын дэд мастер Батдаваагийн Есүй аваргалсан. Энэ нь Монголын даамын түүхэнд дэлхийн аваргын дөрөв дэх алтан медаль болж байна. Өмнө нь буюу 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөр, мөн онд Э.Хүслэн блиц тоглолтоор дэлхийн аварга болсон түүхтэй. Б.Есүйгийн хувьд үндсэн төрөлд ч аваргалах боломж өндөр байв. Эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлчийн тавилдаа Беларусийн тамирчинд хожигдсоноор харамсалтайгаар дөрөвдүгээр байрт орсон. Манай хэд хэдэн тамирчин медалийн төлөө өрсөлдсөнийг онцолъё. Ийнхүү бид алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарлаа.

-Монголын даамчид тоглолтын түвшин, ур чадвар, амжилтаараа дэлхийд хэр дээгүүр эрэмбэлэгддэг вэ?

-Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны хамгийн сүүлийн чансаагаар Монгол Улсын эрэгтэй даамчид 16-д, эмэгтэйчүүд есдүгээрт бичигдэж байгаа. Азидаа бол олон жилийн турш ноёрхсон гэхэд болно. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д даамын спорт эрчимтэй хөгжиж, тамирчдынх нь ур чадвар манайхтай их ойролцоо болсон. Төр, засгаас нь спортыг бодлогоор дэмжээд ирэхээр үсрэнгүй хөгждөгийн жишээ энэ л дээ. Одоо өмнөд хөршид лавтайяа 10 сая гаруй хүн даамын спортоор хичээллэж байна. “Гомель 2018”-д манай 10 тамирчин өөрсдийн насны ангилалдаа эхний 10 байрт шалгарсан нь том амжилт. Энэ бол МДХ-ны зүгээс өсвөр, залуучуудын шигшээ багийг бий болгох эхлэлийг тавьж, туршлагатай тамирчид, их мастеруудын оролцоотойгоор бэлтгэл сургуулилалтаа базаадаг болсонтой холбоотой. Цаашид холбооны дэргэд өсвөр, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэн, байнгын тогтвортой хичээллээд ирэхээр тамирчдын амжилт ахих нь дамжиггүй.

-Даамын спорт манай улсад хөгжөөд хэчнээн жил болж байна вэ. Монголд их мастер цолтой хэдэн даамчин байдаг бол?

-Даамын спорт манай улсад хөгжөөд 50 гаруй, Монголын даамын холбоог албан ёсоор байгуулаад 30 жилийн нүүр үзэж байна. Бидний тооцоогоор зуун буудалт даамаар хичээллэдэг 30 мянга гаруй хүн бий. Даамын спортын оргил нь болох Олон улсын их мастер (Grandmaster, гроссмейстер) цолыг хүртсэн таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин Монголд бий. Ер нь их мастер цолтой даамчин дэлхий дээр ердөө 140 шахам л байдаг юм билээ. Түүнчлэн Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер, Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой, өөрөөр хэлбэл, олон улсын цолтой 40 тамирчин манай улсад байдаг.

-Монголын даамын холбооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сард болсон Бүх гишүүдийн хурлаар Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдож, багаа бүрдүүлэн ажиллаж байна. Холбооны Удирдах зөвлөлд дэд ерөнхийлөгчөөр Техник технологийн дээд сургуулийн захирал Б.Ганбат, ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Олон улсын их мастер Г.Ганжаргал, менежерээр спортын мастер Ц.Алтанхуяг, гишүүнээр “ХАС” банкны төв салбарын захирал Д.Болдбаатар, Б.Ариунбаяр, спортын мастер Ц.Эрдэмбилэг, Я.Намхай нар ажилладаг.

-Холбооны зүгээс хийсэн ажлууд болон ирээдүйн зорилтуудаасаа сонирхуулахгүй юү?

-Манай баг ажлаа аваад нэн түрүүнд тамирчдын ур чадварыг сайжруулж, байнгын бэлтгэлтэй байлгах зорилгоор тэмцээн уралдааны тоог олшруулж, оюуны спортын үнэлэмжийг сайжруулах үүднээс шагналын санг нэмсэн.Энэонд Монголын даамын холбооноос нийтдээ 22 тэмцээн зохиохоор төлөвлөсний талаас илүү нь улсын чанартай. Тодруулбал, улсын аваргын хагас шигшээ болон шигшээ тэмцээн, өсвөр, залуучууд, оюутан, ахмад, багийн, сонирхогчид, блиц, рапид, 64 буудалт даам, турк даам гээд 12 төрлөөр улсын аваргуудаа тодруулдаг. Үүнээс гадна “Алтан хүү” клубтэй хамтран чансааны оноо олгох цуврал тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ирэх жилээс бид бусад спорт шиг лигийн тэмцээнтэй болно. Тэгэх тэгэхдээ лигийн тэмцээнээ дээд лиг, сонирхогчдын лиг, хүүхдийн лиг гэсэн гурван түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна.Мөн ерөнхийлөгчийнхөө дэмжлэгтэйгээр Монголын даамын холбоо албан оффистой болсон. Үүнээс гадна холбооны материаллаг баазыг сайжруулах, сургалт дасгалжуулалтыг чанаржуулах, шүүгчдийг бэлтгэх, өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох, даамын спортоор хичээллэгч хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц ном товхимол, сурах бичгийг олшруулах, тэмцээний бүртгэлийн асуудлыг боловсронгуй болгох, гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх гэх мэт олон ажлыг дэс дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ бүхнээс илүүтэй хөгжлийн хамгийн чухал алхам бол даамын спортыг олон нийтэд түгээн сурталчлах, сонирхон хичээллэгсдийн тоог олшруулах явдал юм. Үүний тулд зарим сургуулийн хичээлийн хөтөлбөрт даамын спортыг оруулах, аймаг, дүүргүүдэд анхан шатны багш, дасгалжуулагчдыг бэлтгэж, сонирхогчид, хүүхдүүд оролцдог байнгын тэмцээнтэй болохоор төлөвлөж байна.

unuudur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 1 цаг 59 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 2 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 15 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 18 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 24 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 28 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 32 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 37 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 46 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 12 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top