x

М.Энхболд: Хэлэх үг байвал суудалдаа суугаад хэл

Улсын таван гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсны дараа чуулганы хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүд бойкотоо чуулганы танхимд үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг өөрөө судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гишүүд бидний тэмцэлд нэгдвэл “М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг  чуулганы танхимын ширээн дээрээ тавьж болно. Таван гишүүн нэгдэж энэ уриалгыг эхлүүлж байна. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүн бойкот хийх эрхтэй” гэв. 

Ийнхүү гишүүд чуулганы танхимын үүдэнд бичиг барьж суулт хийж байгаад удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоов. 

УИХ-ын дарга М.Энхболд “Та нар ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл. УИХ-ын үйл ажилалааг хэвийн явуулах шаардлагатай. Та нар хэлэх юм байвал суудалдаа суугаад хэл” гэсэн шаардлага тавив. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: М.Энхболд даргаа та наад гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хандацгаа л даа. Нэг талын 100 хувь буруу гэж байхгүй. Асуудлыг ойлголцож шийдэх сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй.

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Мөн УИХ-ын дарга М.Энхболд суулт зарласан гишүүдтэй яг одоо өрөөндөө уулзаж байгаа бөгөөд чуулганы хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 5 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 8 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 21 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 21 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 22 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 25 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 49 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 56 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 58 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 0 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 1 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 2 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 3 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 4 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 5 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 8 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 10 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top