Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы танхимд орж ирэхийг нь хүлээж байна. ХХААХҮ-ийн сайда УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байгаа билээ. Гэвч үүний УИХ дараа Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж, У.Хүрэлсхийн танхимыг хоёр ч сайд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь байдлыг хурцатгаад байгаа бололтой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Харамсч байна. УИХ-ын хуралдаанд хэлэлцэх хууль дүрэм яръя гэхээр давхар намайг хохироогоод байна. Та нар асуудлаа бүлэг дээрээ ярьж болдоггүй юм уу. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье л дээ. Маргааш таван гишүүний асуудал орж ирэх юм билээ. Танай намын таван гишүүн хулгай хийчихсэн асуудал удахгүй шийдэгдэнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: "Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Гэтэл энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж ирэхгүй гурван долоо хоног болж байна.Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байна. Хамгийн чухал салбар энэ хүмүүст хамаагүй болчихсон юм байна. Ийм болохоор би Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж хэлээд байгаа юм.Танхимыг нь элэг бүтэн болгоод өгье гээд 40 гишүүн чуулгандаа орж ирээд хүлээгээд байхад Засгийн газрын гишүүд нь сайд нь орж ирэхгүй юм. Шударга ёсыг яриад байгаа гишүүд миний бланк дээр гарын үсгээ зураад УИХ-ыг тараая. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү. Дарвалаад байгаарай та нар.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу Засгийн газрын гишүүнээ хэлэлцээд явъя гэсэн горимын саналтай байна. Шаардлагатай бол миний гаргаж байгаа горимын саналаар санал хураая. Чуулгандаа би 10 цагаас өмнө орж ирсэн. Чуулганы хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр хэвийн үргэлжилж байна. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Ард түмэн хурдхан ажлаа хий л гэж хэлж байгаа шүү дээ. Сайдыг нь томилмоор байна. Хахир өвөл ирлээ. Зогсож байгаа дөрвөн гишүүний шаардлагыг бид бодох ёстой. Гэхдээ энд ирц бүрдүүлээд сууж байгаа гишүүдээ мөн бодох хэрэгтэй. Ч.Улаан гишүүн Сангийн сайд хийж байсан учраас ХХААХҮ-ийн сайдын ажлыг аваад явчхаж чадна гэж бодож байна. Сангийн сайд өрөөндөө суудаг бол ХХААХҮ-ийн сайд хөдөө явж ажилладаг салбар шүү.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү. Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж хэдүүлээ хоншоороо үзэцгээе.