x

Тусгай хамгаалалттай бүсэд барилга барьсан ААН-үүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов.

УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ. 

Эдгээр тогтоол, шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар аймаг, нийслэлийн иргэдээс найман мянга гаруй өргөдөл ирүүлсэн тул өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд онцоллоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн мэдээлэлдээ, "Монгол Упсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" 2.3.1-д ".. Усны нөөц, гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах", "Ногоон хөгжлийн бодлого" 3.2.1-д "байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бурэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хургэх", “Ус үндэсний хөтөлбөр"-т "Гол мөрний урсац бурэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д "Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-aac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж бодлогын бичиг баримтад заасан. Түүнчлэн гол мөрний урсац бүрдэх эх нь нийт 144,157.6 кв.км талбайг хамардаг ба үүнээс 64,438.45 кв.км талбай буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхөөр 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна гэлээ. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зарим нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай бүсэд хамаарагдсан боловч тогтоолын зарим заалт хэрэгжихгүй байгааг Ажлын хэсгээс тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн тайлбартаа, тусгай хамгаалалттай газар, нутгийг хамаарах асуудлаар дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн гэсэн бол Ажлын хэсэг, Бат-Өлзий сумын хувьд Улаан цутгалан бол тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болохыг тодотгов.

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбраагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлж байна. Үүнд ямар зохицуулалт хийгдэж буй талаар тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хийсэн тайлбартаа, өнгөрсөн 8 дугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймагт ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ, мөн аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэлээ.

Түүнчлэн, Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн. Өнөөдөр ямар шатанд явж буй талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэсэн тайлбар хийв. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв. 

Ийнхүү УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Чимэг (66.181.184.142)
    Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал " маш зөв
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.37.23)
    Тусгай хамгаалалттай газарт барилга байшин,орон сууц барьж хууль зөрчсөн зөвшөөрөл хавтгайруулан олгож иргэдийн тав тухтай амрах боломжийг алдагдуулж байгал хамгаалаж чиглэлд том алдаа гаргасан дарга нараа яах гэж байнаа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 10 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 14 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 26 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 27 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 27 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 31 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 54 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 14 цаг 2 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 14 цаг 3 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 4 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 6 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 7 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 7 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 8 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 9 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 11 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 13 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 15 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top