Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нийслэлийн Засаг даргыг огцруулах санал НИТХ-д хүргүүлснээ эргүүлэн татсан байна. Энэ нь хотын дарга өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасантай холбоотой аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэстэй холбогдож тодруулахад,
"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Ерөнхий сайд шийдвэрлэх эрхтэй байдаг. Тиймээс НИТХ-д хүргүүлсэн хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд хотын даргын өргөдлийг шийдвэрлэх боломжтой болжээ. Одоогийн байдлаар Ерөнхий сайд хотын даргын өргөдөлд албан ёсны хариу өгөөгүй байна.