x

“ЖДҮ”-тэй 30 гишүүний нэрийг сонсъё!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хоёр гишүүнээ огцруулснаас хойш “цагаан пиар”-таа орж байх шиг байна. Хоёр өдрийн дараа авто бензиний үнэ 100 төгрөгөөр, сарын сүүлч гэхэд 200 төгрөгөөр буурах гэнэ. Сайд Д.Сумьяабазар нефть импортлагч компаниуд болон Монголбанкны удирдлагуудтай уулзаж энэ шийдвэрт хүрсэн гэв. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан явдал импортлогчдыг үнээ буулга хэмээн шахахад хүргэсэн бололтой. Чамлахаар чанга атга гэдэг. Гэвч энэ бууралт өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифт бий болсон өсөлтийг буцааж буулгаж чадах болов уу? Ерөнхий сайдын ЖДҮ-чидтэй хийх тэмцэл Засгийн газрын аврагдлаар дуусчихаагүй байгаа?

Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар сайн дураараа огцрох өргөдлөө өгөөд байгаа. Орных нь сайдыг томилоогүй байна. Мөн УИХ-ын 13 гишүүнийг ЖДҮ-тэй холбогдуулан нэрийг нь зарласан. Одоо бүгд АТГ дээр шалгагдаж байх учиртай. Гэтэл “Та нарыг бүгдийг чинь дээлийг нь нөмрүүлнэ дээ” хэмээн хөмхийгөө зуугаад гарсан Ерөнхий прокурор ч таг. Энэ хэрэг эцэстээ яаж төгсөхийг таамаглах боломжгүй болов.

Сураг сонсохнээ нэр гарсан 13 гишүүний асуудал юу ч биш, цаана нь дахиад 30 гаруй гишүүн байгаа гэж байна шүү. АН-ын гишүүд ч, МАН-ын гишүүд ч барин тавин ярьж байна. Засгийн газрыг огцруулья гээд байсан 33 дотор чинь нөгөө 30 гишүүн яваа шүү гэж. Огцруулахгүй гэсэн дотор бас арваад гишүүн байдаг. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх хаанаас нь эхэлж ЖДҮ-тэй тэмцэх вэ гэдэг ацан шалаанд унаад байгаа бололтой. Нэгэнт балиартсаных 30-ууланг нь зарлаад “Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэвэл яасан юм. Тэгээд дараа нь Өршөөлийн хуулиа баталдагсан уу, яадаг сан. Мөнгөтэй хүн лаагаа иднэ уу, лүүвангаа иднэ үү гэгчээр маньд ямар хамаатай. Эрх барьж байгаа намын асуудал. Ганцхан энэ удаа л “хулгай хийвэл баригддаг юм аа” гэдэг ухамсрыг хүн болгонд суулгах хэрэгтэй байна шүү дээ.

Тэгвэл ядаж инээсэн болгон нөхөр биш, мөнгөтэй болгон өглөгч биш гэдгийг энэ ард түмэн чинь ойлгодог болмоор байна шүү дээ. Хэдийг аваад хэдийг буцааж төлж байгаагаа мэддэг болмоор байна. Ядаж М.Энхболдын 60 тэрбумын замаар замнахгүй МАН-ын дарга тов тодорхой харуулмаар байна. Уг нь одоо АН дотор болж байгаа “дайн” МАН дотор үргэлжлэх ёстой байсан юм. М.Энхболдоос намаа салгаж чаддаггүй юм гэхэд ЖДҮ гишүүдээс цэвэрлэнэ гээд л дайрах ёстой доо. Ядаж ЖДҮ зээл авсан 30 гэр бүлийнхээ нэрийг зарлачих. Тэгвэл иргэд сонгогчид ирэх сонгууль хүртэл ярих юмтай болох гээд байна. У.Хүрэлсүх үнэхээр шударга байлаа гэж. Тэгэхгүй нэг хоёр хүний сахлын үзүүрт хүрээд буцахаар чинь шударга ёсны сэлэм нугарах аюултай болоод байна шүү.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.191.169)
    Өөрөө л дуудаж байгаад өгсөн биш бол шууд хэлээд арга хэмжээ ав. Хүүкээ
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.56.13.226)
    Ed naraas ogt hamaarahgui USA oros hyadad Saudi Arabia gesen ulsuud todorhoulno
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • уншигч иргэд (66.181.187.127)
    Чуулганы танхимд ерөнхий прокурорын хэлсэн үгийг иргэд чихээрээ сонссон,шудрага ёс энэ танхимаас эхлэх ёстой гэсэн болохоос та нарын бүгдийн чинь дээлийг нөмрүүлэнэ гэж хэлээгүй,мэдээллийг олон түмэнд хуулийн хүрээнд үнэн зөв хүргэх нь чухал,тэгээд ч хэрэг шалгана гэдэг бол алга урвуулахтай адилгүй,мэдэхгүй юмаа мэддэг улсаас асууж үнэн зөв юм бичиж байвал эрхэм сэтгүүлчид их баярлах байна.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 3 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 7 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 19 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 20 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 20 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 24 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 47 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 55 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 56 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 57 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 59 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 0 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 0 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 1 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 2 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 4 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 6 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 8 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top