x

Д.Эрдэнэбат: Л.Болд АН-ын гишүүн хэвээр байгаа учраас бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ АН-аас хариуцлага тооцож буйгаа өчигдөр мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас дөрөв хүртэл жилийн хугацаагаар, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жилийн хугацаагаар тус тус хассан. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү хүсэлтээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өгсөн байна. 

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар мэдээлэл хийлээ.  

-АН бүлэггүй боллоо гэж Л.Болд гишүүн мэдэгдсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн танилууллаа гэж харж байна. АН Засгийн газруудыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Тухай бүр дээр АН нэгдмэл байр суурьтай байсан. 

ЖДҮХС-гаас зохион байгуулалттай бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас АН-ын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ гэмт үйлдлийг өөхшүүлэх хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн. Нэг дэх асуудал тэр. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намаас дөрөв хүртэл жилээр улс төрийн хариуцлага оногдуулах улс төрийн шийдвэр гарсан. Тодорхой үйлдэлд нь. Бүлгээс гарах хүсэлт нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. 

УИХ-ын тухай хуулийн 26.1-д улс төрийн сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл нь бүлэг байгуулж болно гэсэн заалт байгаа.

Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа учраас бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Л.Болд гишүүн хүсэлтдээ 26-гийн 12 дахь заалтын дагуу гэж тодотгож өгсөн байна. 26.12 дахь заалт нь гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарч, нөгөө бүлэгт орох ойлголт юм. Бөөнөөрөө гараад өөр бүлэгт орж чадаагүй бол дахин бүлэг байгуулахыг хориглоно гэж байгаа. Би бол 26-гийн 12 дахь заалтыг хуульд нийцэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхэд тайлбар өгөөч гэсэн хүсэлт явуулсан.

Өнөөдөр АН-ын суудал дээр сууж байгаа Л.Болд энэ намын гишүүн мөн. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлт дээр АН-ын бүлгийн даргын хувиар би ямар ч мэдэгдэл УИХ-ын даргад өгөхгүй. 

-Аль нэг гишүүн намаасаа гарсан тохиолдолд бүлэг тарна гэж ойлгож болох уу? 

-Хэрэв намаас чөлөөлөгдөх юм бол тийм нөхцөл байдал үүсч болно. Хуулийн заалт бий. УИХ-ын тухай хуулийн 28.1.3-т зааснаар гишүүн нам бус болоод бүлгээс гарах юм бол бусад гишүүд нь наймд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарах эрсдэл үүсч болно. 

Бүлэг тарна гэдгийг хэн нэгэн хүн амныхаа зоргоор хийдэггүй. Хэрэв улс төрийн нам татан буугдсан бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гарсан тохиолдолд бүлэг тарсанд тооцно гэсэн хоёрхон заалт бий. 

Л.Болд гишүүн олон удаа парламентад АН-ын суудалд суусан. Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү гэдгийг Л.Болд гишүүн хэлмээр байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 12 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 16 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 28 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 28 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 29 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 32 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 56 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 14 цаг 3 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 14 цаг 4 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 5 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 7 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 8 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 9 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 10 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 11 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 12 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 15 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 17 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top