Засгийн газрын тэргүүний шахалтаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Ц.Ням-Осор ЖДҮДС-ын асуудалтай холбогдон өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн билээ. Түүнийг ажлаа өгөх болсон тухай мэдээлэл цацагдахтай зэрэгцээд албан тушаал горилогчид Ерөнхий сайдын үүдээр эргэлдэж эхэлсэн гэж хэлж болно. Хэд хэдэн хүний нэр яригдсаны эцэст УИХ-ын гишүүн Х.Балсандорж дээр тогтож, материалыг нь АТГ-т хянуулахаар явуулсан аж. Гэвч АТГ-ын зүгээс Х.Балсандоржийн хувийн хэрэг төрийн албаны зарим шаардлагыг хангахгүй гэж үзсэн тул буцаасан байна. Эдүгээ Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбатыг томилохоор АТГ-д материалыг нь хүргүүлжээ. АТГ материалыг хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар оруулан, томилгоог хийх юм.
Б.Ганбат өмнө нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын даргын албан тушаалд нийт 18 жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болсны дараа ЗГХЭГ-аас Монголбанк руу шилжин ажиллажээ. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүн гэдэг. Увсын франкцид харьяалагдах болсон.