x

Эрчүүд минь, Ц.Цогзолмаа сайдаас үлгэр авцгаа!

Эмэгтэй хүн үргэлж үнэнийг хэлдэг. Үүнийг батлах нэг зүйл өчигдөр болов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр ажлаа өглөө. Түүний Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь “Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллана” гэсэн Засгийн газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж танхимын тэргүүн нь огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэв. Ц.Цогзолмаа хариуд нь “Би огцруулах санал гаргаснаас гадна УИХ-аар асуудлыг хэлэлцэх үед огцруулах нь зүйтэй гэж кнопоо дарсан. Би энэ Засгийн газарт ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж авна” гэв.  

Гэтэл ЖДҮ-ийн зээлээр эхнэрийнхээ ББСБ-ыг ивээн тэтгэсэн (Эхнэр Б.Мөнхцэцэг нь компанийн 25 хувийг эзэмшдэг) Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар “Би Ерөнхий сайдын шударга ёсны тэмцлийг дэмжиж сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч байна. Албан үүрэгтэй нь хамааралгүй асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээсэн анхны хүн би боллоо” гэж тэнэглэв. Энэ хоёр хүний “ёс суртахуунд” ихээ холын зөрүү байна аа даа. Нэг нь буруугүй мөртлөө огцорч байхад нөгөө нь “би буруугүй шүү” гэж хэлсээр л байна. Энгийн нүдээр харахад л ЖДҮ-ийн мөнгийг ББСБ-даа угаасан хүн гэм буруутай юу, эсвэл “ЖДҮ-жсэн Засгийн газарт ажиллахгүй” гэж хэлсэн нь буруутай юу?

Боловсролын сайдын гараа өргөхөд хүрсэн хоёр дах шалтгаан нь түүний гэр бүлийн байдлаас үүдэлтэй гэдгийг сайд хэлэв. “Миний нөхөр, хүүхэд надаас болоод төрийн албанд ажиллахгүй байх шалтгаан байхгүй. Энэ хоёр хүн өөрсдийн мэргэжил ажлын туршлагаар шалгараад төрийн яам, төрийн өмчид компанид ажилласан байхад миний албан тушаал түүнд нь саад болох ёсгүй” гэж хэлэв. Түүний охин БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилладаг юм байна. ТАЗ-өөс түүнийг “ажилласан жил нь яамны газрын даргаар ажиллахад хангалтгүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэдэг хариу ирүүлсэн боловч БОАЖЯ-ны нөхөд үүнийг үл хайхран ажиллуулсаар байгаагаас үзвэл сайдын хэлсэнчлэн “мэргэжилдээ гаргууд” нэгэн бололтой. Харин нөхөр Ч.Саранжавын хувьд саяхан “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнөх захирлыг нь авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа.

Ямар ч байсан Боловсролын сайд Ц.Цогзолмаа улстөрчийн хувьд тун ховор сонголтыг хийлээ. Гэр бүлийнхээ хүмүүсийг амар тайван ажлыг нь хийлгэхийн тулд сайдын албан тушаалаас татгалзаж байгаа нь Я.Содбаатар сайдын хэлсэнчлэн жинхэнээсээ “анхны тохиолдол” болов. Хэрвээ үнэхээр нөхөр, охин хоёрт нь илүү гэрэл гэгээтэй ирээдүй харагдаж байвал муу нэртэй, луу данстай сайдын албан тушаалтай зууралдаад ч яах юм. Эмэгтэй хүн үргэлж үнэнийг хэлдэг гэдгийг баталсан бас нэг жишээ. Эрчүүд минь Ц.Цогзолмаа сайдаас үлгэр авцгаа. Чадах чадахгүй улс төр хийж, өөрийгөө ч өрөөлийг ч баллаж байхын оронд зүгээр л “хажуудаа байгаа эрдэнээ” хайрлацгаая.

Нээрээ Я.Содбаатар гишүүн эхнэрийнх нь компани (ББСБ) ЖДҮХС-гаас ямар зориулалтаар хэдэн тэрбумын зээл авсан гэдгийг одоо хүртэл асуугаагүй гэсэн шүү. Б.Наранхүү шиг бай л даа. 1,2 тэрбум (ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн дараа орсон хоёр дахь том зээлдэгч), гишүүн ээ!     

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Lam (64.119.24.190)
    Xamgiin myy bas teneg said abgai blaa turd daxun byy yzed
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • Aagii
      Yg unen
      2018 оны 12 сарын 05
    • Yg unen
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (202.9.43.215)
    za Galsanhuu Munkhuulei Otgonbayar geed hamsaatanuud toriin tender budiluulsan buleg garuud
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • гэгээ (202.126.89.109)
    Зурах нь гол зүйл юу вэ гэдгээ бодоогүй бас хүмүүсийг асар хүнд байдалд оруулснаа ч тооцоогүй, амиа бодсон адгийн шийдэл байж дээ... Уг нь Зурах хгүй л байсан байх
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • ene huniig er ni oilgohgui bga.Uuriinhuu suuj yabsan zabiig humruh geed suuj bdg. (43.242.242.197)
    kkkk
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин ZZZ (66.181.189.150)
    Tsoogii egch mundag bna ....emegtei hvn eej hvniig buzaraar duuddag hen bee ain ....vnendee sodbaataraas havigui ilvv bsanshdee ....bolovsroliig shinechleh geed hicheej l bgashdee nohoinuudaa ....
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • бас нэг садар гѳлѳг н
      2018 оны 12 сарын 04
  • Xochin (66.181.161.61)
    Tsogzolmaa pidda heden tugrug uguud muuhan ulger bichuulje teneg avgai chi Mi ovogtiiho bugsiig ochiij doloogod kevtej bsi
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    Бүгд хүчтэй талд орж, хуучин нөхдөө жийж амь зууж бгаа хүн чанарын ёс зүй бхгүй болсон үед сайн жишиг, сайхан цагийг санагдуулж бнаа. Нэгэнт улс төрд орсон бол бичигдээгүй нэг л хууль бий. Хамт эхэлсэн нөхөдтэйгөө дуусах... Жийнсэн ч жийгдсэн ч үнэнч бх
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (150.129.143.182)
    БУЗАР ЦОГЗОЛМААГААС МУУ БҮХНИЙГ Л АВАХГҮЙ БОЛ ҮЛГЭР АВАХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ... ТЭНЭГ...
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • Багш
      Боловсролын түүхэн дэх хамгийн тэнэг, хамгийн арчаагүй саад...
      2018 оны 12 сарын 04
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 9 цаг 55 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 9 цаг 58 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 11 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 11 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 12 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 15 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 39 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 46 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 47 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 48 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 50 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 13 цаг 51 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 13 цаг 52 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 13 цаг 53 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 13 цаг 54 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 13 цаг 55 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 13 цаг 58 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 0 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top