x

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулна гэв

Эрх баригч МАН дотор гарсан хагарал АН-ыг ч мөн торйсонгүй. Өнөөдөр өглөө тус намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, АН-ын Үндэсний дүрмийн хорооны шийдвэрээр гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хасч, Ж.Батзандан гишүүнийг АН-аас хөөсөн тухай мэдээлсэн. Харин үдээс хойш нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, АН-ын удирлагыг АН-аас зайлуулах хэрэгтэй гэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан У.Хүрэлсүхийг "шударга эх оронч" хэмээн нэрлэсэн бол Л.Болд гишүүн "Би ард түмнийхээ төлөө санал өгсөн. АН-ын бүлгээс гарна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өнгөрсөн Баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах уу гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн. Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн. Тэгвэл өнөөдөр АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж манай намын удирдлага өнөөдөр мэдэгдэл хийлээ. Эрүүл ухаантай байгаадаа  л гэж бодлоо. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ.  Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • АН-ын анхдагч гишүүн (150.129.143.182)
    С.Эрдэнэ уулаасаа АН-ын дарга болох нь нэг "МУУ ЁР ЗӨГНӨСӨН" үйл яьц байсан... АРДЧИЛАЛЫН НЭР ТӨР болсон АН ИНГЭЭД Л ДУУСДАГ БАЙЖЭЭ... "Ми..Овогт+С.Эрдэнэ+ Данхар Эрдэнэбат"-аас АН-аа аврах хөдөлгөөн гарар болно...
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    Уг нь эхлээд эрлийзүүдийг зайлуулмаар бх юм
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
    • Эрлийз яах вэ. Язгуурын Монгол хүн атлаа эх орныхоо эсрэг улсын мөнгө идэгчидийг яах вэ. Төмөр зам гэж 700 тэрбумыг хуссан гээд бгаа хүн тээр дээр бна шүү дээ. 14 тэрбумын яриатай хүн ,Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн ч нөхөр бна.
      2018 оны 12 сарын 03
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 4 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 8 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 20 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 21 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 21 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 25 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 48 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 56 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 58 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 0 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 1 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 1 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 2 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 3 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 5 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 7 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 9 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top