УИХ-аар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Хүрэлсүх сайд аа, яриагаа үргэлжлүүлье. ЖДҮХС-гийн асуудалтай холбоотойгоор таныг хэр шударга юм бэ гэж үзэх гэсэн юм. Хуулийн зүйл заалттай нь эш татаж байгаад би асуусан. Та унасан, хариулж чадаагүй. Харамсалтай байна. Цагтаа таныг сонсож, дагаж явсан залуу гишүүн, би.
Та ЖДҮ-чин сайдуудтайгаа хариуцлага тооцоогүй байж, Хадгаламж банкны асуудлаа шийдээгүй байж шударга ёс гэж битгий ярь, танаас гуйж байна.
Хоёрдугаарт, 30 гэр бүл. Өнөөдөр чуулганд орсноороо 25 жилийн ой нь яг өнөөдөр тохиож байгаа компанийн хамт олон нэг л их хулгайч, ард түмний өмчийг хууль бусаар авчихсан юм шиг болж хувирлаа.
Та сайн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нэг ч удаа хувьчлалд орж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Харин ч өөрсдийнхөө мөнгөөр төрийн хийх ажлыг хийж ирсэн. Нэг ч төгрөг аваагүй. 30 гэр бүлийн номер 1 нь би болон надтай хамаарал бүхий компани юм байна. Та Цагаан суваргын ордыг ард түмний өмч, буцааж өг гэлээ. Энийг Ашигт малтмалын тухай хуулийн 5.2-оор тодорхой нөхцөлтэйгөөр заагаад өгчихсөн. Ашиглах лицензийг хуулийн дагуу ашигладаг. Байгаа зэсийг нь халааслаад, авч яваад байгаа зүйл байхгүй. Тэр орд газар байж л байгаа. Ашиглах, өмчлөх хоёр асар их зөрүүтэй.
Энэ мэт маш их гүтгэгдлээ. Одоо та бид хоёрын дараагийн уулзах газар шүүх. Маш их гутаан доромжлууллаа.
Тэгээд ч таны үнэн төрх илчлэгдлээ. Ямар зарчмаар нийгэм эдийн засгаа хөгжүүлэх гээд байгаа юм бэ. Бүх юмаа л нийгэмчилнэ, хурааж авна гээд байх юм. Ямар нийгмийн тогтолцоо руу яваад байгаа юм. Өнөөдөр ямар тогтолцоонд амьдарч байгаагаа та огтхон ч ойлгоогүй байна. Тэгвэл тогтолцоогоо өөрчилье. 90 он руу буцаад очьё. Таны хэлсэн үгнээс болж гаднын хөрөнгө оруулагчид карданаа татаж байна" гэлээ.
Түүний хариуд Ерөнхий сайд шүүхийн танхимд уулзая гэсэн саналыг хүлээж авсан хариулт хэлсэн юм.
ikon.mn
Сэтгэгдэл (2)