x

Д.Тэрбишдагва: Намын дарга яг ямар эрх мэдэл хүсээд байгааг нь ойлгохгүй байна

Засгийн газрыг огцруулах эсэх асаадлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүгдээрээ Улаанбаатарын утаатай ч тэмцэнэ. Шударга бусын утаатай ч тэмцэх гээд үзээд байгаа. МАН-ын 65-ыг би хагаралдуулсан юм байхгүй. Шударга бустай тэмцэхээр хагарч байгаа юм. МАН-ын их хурлаар сонгогдсон даргын хувьд жирийн гишүүд надад ганц юмыг л захиж байгаа. Намаа авраарай, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцээрэй, шударга ёсыг тогтоож, хууль бусаар баяжсан олигархуудтай амь насаа үл хайхран тэмцээрэй гэж л захисан. Энэ захиасыг л биелүүлэх гэж байна. 

Би ганц юмнаас л айж байгаа. Ард түмэн итгэл алдах вий гэхээс айж байгаа. Тийм ч учраас сүүлийн хэдэн жилд болоогүй чуулганы хуралдаан болж байх шиг байна. Нам дамжсан бүлэглэлийг задлах, шударга бусын хонгилыг эвдэх, олон жилийн угшилтай пирамидыг эвдэх гэж хичээж байна. Хоёр, гуравхан тоосго сугалахад л Засгийн газар унах асуудал босож ирж байна. 

Ард түмэн намайг дэмжиж байгааг би бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Ганцхан өдөрт 2,500 мессеж ирж байна. Энэ парламентыг шударга байгаасай гэж бодож байгаа. Харин ч намайг та бүхэн уухайлан дэмжих ёстой. Цөмөөрөө нэг зүг рүү харж алхъя. Болохгүй зүйлээ засъя. Тиймээс л төрөө цэвэрлье гээд байна. 

Би хилээ ч манаж явсан хүн. Эх орон ямар үнэ цэнтэй гэдгийг арми надад цусаар, хөлсөөр, нулимсаар ойлгуулсан. Тийм учраас би зориг гаргаж энд сууж байгаа юм. Нам дамжсан бүлэглэлийг нураахын төлөө чанга дуугарч байгаа юм. Түүнээс биш би хэн нэгнийг доромжлоогүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Чи яахав, би ч яахав гэдэг шиг юм болоод байна. Бид эзэн Чингис хаанаар бахархаад л байдаг. Чингис хаан дэлхийг эзлэхдээ уучилж, бас хариуцлага тооцож манлайлсан. Шударга ёс, хариуцлага гээд яриад л байна. Дайснаа хүртэл өршөөж болж байхад намын дарга өөрт нь үг хэлэхээр л өрвөлзөөд байх юм. Би чуулганд орж ирээд Ерөнхий сайдын "Ард түмэнтэйгээ босно, шүдгүй арслан" энэ тэр гээд яриад байхаар үүнээс илүү ямар эрх мэдэл, юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. 

Намд зааг ялгаа гараад байна. Уг нь эвлэлдэн нийлүүлэх ёстой. Үүн дээр бодож, ухаараач ээ гэж янз янзаар хэлэх гэж оролдоод байна. 60 тэрбумын асуудал болон Ерөнхий сайдын хэрэгт аль алинд нь хариуцлага тооцмоор байгаа юм. Хүрэлсүх сайд үлдэж болно. Үлдэхгүй байж болно. Ер нь заналхийлэлгүйгээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ерөнхий сайд хуртээмжийн талаар биш, "шударга үнэн, цавчаад өгнө, шаагаад өгнө" гээд байх юм. Буруу зөрүү байсан ч гэсэн ална, хядна, цэвэрлэнэ гээд байх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.115)
    Тэрбишдагва бол бугшсан новш. Төрд нэмэр болохгүй мөртлөө шавар бурхан шиг шигдээд, энд тэндхийн жижиг тендерүүдэд хүртэл нөлөөлөх гэж чичрээд... ёстой муухай. Ичдэггүй өвгөн
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 15 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 19 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 31 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 32 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 33 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 36 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 59 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 14 цаг 7 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 14 цаг 8 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 9 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 11 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 12 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 13 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 13 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 14 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 16 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 18 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 20 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top