x

Ж.Мөнхбат уучлалт гуйв

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Үдээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ам зөрөв. Ж.Мөнхбат нь намын даргаасаа "Өчигдөр намайг болон нэр бүхий гишүүдийг намаас хөөсөн байна лээ. Намаас хөөхөөс би айхгүй. Үгээ хэлж байгаад дуусна. "Миний дүү энэ хүмүүсийг шүүрдэх жагсаал зохион байгуулж өгөөч" гэж байсан чинь саяхан. Таны захиалгаар би энэ хүмүүсий зургийг шатааж, шүүрдэж байсан. Тэрнийхээ төлөө энэ хүмүүсээс уучлал гуйя. Энэ үйл явдлаас болж МАН хоёр хуваагдсан юм. 2016 оны сонгуульд нам У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд татгалзаж, гардан тулаанаас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Одоо нөхөн сонгууль болбол та нэр дэвших үү? 2020 онд нам ялагдвал Австрали руу дахиад зугтаах уу" хэмээн шалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуд нь "1990 оноос хойш би энэ намд зүтгэж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ, хүний тусыг битгий мартаж байгаарай. Намаас хөөх асуудлыг би шийдэхгүй, намын Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана. Би төрдөө ч, намдаа ч цэвэрлэгээ хийнэ. 2020 онд ялагдвал ялагдана л биз. Ялагдлаас айдаг жижигхэн хүн би биш. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Чамайг бодсондоо ард түмний өмнө дуугүй байгаа шүү" хэмээн сануулав.

Солонгосоос авчирсан гэдэг нь НАМЗХ-ынхан Хадгаламж банкны мөнгөөр казинодсон эртний хэргийг сануулав бололтой. Энэ хэргийн улмаас бол улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учирсан ч банкны захирал, нягтлан хоёр шоронд сууж, УИХ-ын гурван гишүүний /Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх/ бүрэн эрхийн асуудал Халдашгүй байдлын дэд хороогоор орж байлаа. Харин тэр үед НАМЗХ-ы ерөнхийлөгч асан Ж.Мөнхбатыг экс ерөнхийлөгч У.Хүрэлсүх биеэрээ хаагаад өнгөрсөн нь үнэн байх. Энэ мэтчилэн “тэргэний дугуй шиг” хөтлөлцөж явсан ах, дүүс түмний өмнө булайгаа дуудалцаж байна даа.

Б.Гал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (180.149.93.98)
    ер нь хадгаламж банкны 14 тэрбумыг дахиж задалбал үнэн мөнөө олоход зөв байх шүү
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin (64.119.22.28)
    Ene baitugai l duudaltsah bh daa.haanaas yu ch garch irj boloh bolohoor beltgeltei bsan ni deer bh daa ard tumen mini
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 9 цаг 57 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 1 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 13 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 14 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 14 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 18 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 41 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 49 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 50 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 51 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 53 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 13 цаг 54 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 13 цаг 54 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 13 цаг 55 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 13 цаг 56 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 13 цаг 58 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 0 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 2 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top