Засгийн газрыг огцруулах эсэх асаадлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Санжмятав хуралдааны үеэр гишүүдийг хэлэлцэж байгаа асуудлаасаа халихгүй, гишүүдэд элдэв нэр хоч өгч гэр бүл болон үр хүүхэд, хөрөнгө чинээ, хувийн амьдралтай нь холбож доромжлохгүй байхыг анхаарууллаа. Мөн хуулийн байгууллага асуудлыг шалгаж шийдэхээс өмнө хэн нэгнийг намаас хөөх эсэх тухай ярих нь зохимжгүй, асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд ярихыг шаардлагатай гэдгийг санууллаа.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдаас “Танхимынхаа гишүүдтэй хариуцлага тооцохгүй байгаа шалтгаан юу вэ? Хариуцлага тооцохгүй гэвэл өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн үү?” гэж асуув. Ерөнхий сайд А.Баасанхүү гишүүний асуултад:
-Хариуцлага тооцох асуудал байгаа. Танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцсон. Мөн Засгийн газрын харьяа байгууллагад ажилладаг төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Хариуцлагын асуудлыг төрийн байгууллагын шатанд ярихаас гадна улс төрийн хариуцлагын асуудал үргэлжилнэ гэв.
Сэтгэгдэл (2)