УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, энэ сарыг 21-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм.
Огцруулах үндэслэлээ:
-“ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй.
-Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна.
-Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд барьцаалагдсан байдалтай байна" хэмээн гишүүдэд танилцуулсан. УИХ-ын нэр бүхий гишүүдийн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах асуудлыг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаанд 71 гишүүн оролцож байна.
Сэтгэгдэл (1)