x

МАН-ыг харах нь утгагүй боллоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Үүний өмнө буюу өчигдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдах ёстой байсан ч хуралдсангүй. Ер нь бол энэ сарын 21-нд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш нэг ч байнгын хороо бүтэн хуралдсангүй. Парламентын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон гэсэн үг. Төрийн ордонд суугаа УИХ-ын гишүүд “Ажлын хэсгийн хуралтай” гэсэн нэрийн дор хэсэг бүлгээрээ цуглаж, саналаа багцалж байгаагаас өөр зүйл хийсэнгүй. Засгийн газрыг огцруулах асуудлыг 27 гишүүн өргөн барьсан. Харин 37 гишүүн (Д.Лүндээцанцан, Б.Батзориг нарыг оролцуулаад) огцруулах шаардлагагүй гэсэн байр суурь дээр нэгдээд байгаа.

Өчигдөр УИХ-ын даргад бас нэг шаардлага ирсэн нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “сонирхлын зөрчилтэй” хэмээн үзэж санал хураалтад оролцуулахгүй байх, Ёс зүйн дэд хороогоор уг зээлтэй холбоотой гишүүдийг хэлэлцүүлэх явдал. Гэвч аль аль талд нь ЖДҮ-ийн зээлтэй нөхдийн нэр цохиж яваа тул дэд хороогоо ч хуралдуулж чадсангүй. Ингээд эрх баригч  МАН-ын хувьд засгаа огцруулах эсэх асуудлаар хайнаа хагалах боломжгүй болоод байна. Аргаа бараад УИХ-ын даргыг 60 тэрбумыгн асуудлаар ҮХЦ рүү явуулж үзэж байх шиг байна л даа. Өчигдөр Ерөнхий сайд нь Цэцэд хандсан гэнэ. Түүнээс болоод гишүүд УИХ-ын даргаа эрэн сурвалжлахад хүрэв.

Ер нь бол ЖДҮ-ийн зээлтэй холбоотой энэ “жижигхээн” асуудал дээр Засгийн газар ч, УИХ ч шийдвэр гаргах чадамжгүй, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлгүй байгаа нь нэгэнт тодорхой боллоо. Харин 60 тэрбумтай, “ЖДҮ”-тэй хоёр нөхөр хэн нь хэнийгээ вэ гэдэг тэмцэл л үргэлжилж байна. Парламентын болон Засгийн газрын түвшинд энэ мэтчилэн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг засч залруулах, хариуцлага тооцох чадамжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул ЖДҮ-ийн зээл ч бай, өөр бусад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг болгохын тулд эрх нь зөрчигдсөн хүн бүрийн тэмцэл хэрэгтэй цаг үе ирсэн бололтой. Гэхдээ энэ нь Засгийн газрыг огцруулах эсэх дээр хоёр талын аль алиныг нь зэвсэг болох бус, харин 60 тэрбумын гэх УИХ-ыг бүхэлд нь тарааж, эрх барьж байгаа МАН-ыг тэр чигт нь гудамжинд гаргах шаардлагатай юм байна. Ингэсний дараа эрх биш хуулийн байгууллагууд нь ажлаа хийж эхлэх биз.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 1 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 5 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 17 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 17 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 18 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 21 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 45 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 52 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 53 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 54 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 56 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 13 цаг 57 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 13 цаг 58 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 13 цаг 59 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 0 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 1 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 4 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 6 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top