Авлигатай Тэмцэх Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ, ЗГ-ын нэр бүхий гишүүд, улстөрд нөлөө бүхий этгээдүүд нөлөөгөө ашиглан ЖДҮ-ийн сангаас зээл авсан асуудлыг шалгаж байна.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням "Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана" хэмээн ярилаа.
АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" гэв.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр "ЖДҮХС-ийн асуудлаар 2018 оны аравдугаар сард НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд ЖДҮХС-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаа. Өчигдөр Нийслэлийн прокурор мэдээлэл өгсөн учраас та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх.
Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Түүнээс биш гишүүд, улстөрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)