x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

Хүсэлтэд, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. Төрийн албан тушаалтан, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах үйл ажиллагаанд холбогдсон бол хууль дүрэм ярилгүйгээр үг дуугүй огцрох нь Үндсэн хуульд заасан (шударга ёс) хууль дээдлэх зарчимд нийцнэ. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжийг хааж, боогдуулах, саад хийх ажлаа үргэлжлүүлсээр байна.

60 тэрбумын гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах байгууллага нь УИХ-аас шууд томилогддог, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага болох Авлигатай тэмцэх газар юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ямар ч боломжгүй юм.

60 тэрбумын гэх хэргийн асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж УИХ-ын 26 гишүүн үзэж, ээлжит бус чуулган зарлаж хуралдуулахыг шаардсан. Гэтэл УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, тодорхой асуудлыг хэлэлцэх санал гаргаж, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байхад энэхүү санал, шаардлагыг ямар ч албан тушаалтан хязгаарлах ёсгүй.

Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл  үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг, Хорьдугаар зүйл “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална” гэснийг ”Хорингуравдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэснийг, Хоринтавдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэснийг мөн Хориндолдугаар зүйлийн гуравдахь хэсэг “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байх тул дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • batzandan (66.181.187.74)
    Юуны түрүүнд огцрохоо хүрвэл Жанхуу, Ухна, МИ 3 гурваалаа огцрох ёстой гэдгийг хэлье. 2-рт энэ энэ хүсэлт нь утга зүйн болоод найруулга зүйн маш олон алдаатай дээрээс нь огцруулах үндэслэл нь Ми овогтод биш харин ч Жанхуу болоод энэхүү хүсэлтийг гаргасан Ухнад өөрт нь хамаарах утга найруулгатай болсон байна. Өөрөөр хэлбэл Үндсэн Хуулийн 3.2 болох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг хориглоно” гэснийг яг үнэндээ зөрчөөд байгаа хүмүүс нь Жанхуу, Ухна 2 гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бусад үндэслэлүүд нь үнэндээ хуулийн зүйл заалтаар зүйлчилэхэд шаардлага хангахгүй байна.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 9 цаг 53 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 9 цаг 57 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 9 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 10 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 10 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 14 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 37 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 44 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 46 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 46 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 49 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 13 цаг 50 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 13 цаг 50 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 13 цаг 51 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 13 цаг 52 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 13 цаг 53 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 13 цаг 56 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 13 цаг 58 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top