x

Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар УИХ-ын чуулганыг завсарлууллаа

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.29) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал танилцуулав.

Тэрээр “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар утга ижил мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү гэдэг хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл Ёс зүйн дэд хороонд ирсээр байна.

Дэд хороо хуралдахдаа хууль сахиулах байгууллагын шалгаж буй хэргийг давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу прокурорын байгууллага руу албан бичиг илгээж, холбогдох хариуг хүлээн авсан. Иймд дээрх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага байна. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ашиг сонирхолын зөрчил үүсч байгааг цохон, хэлэлцэж өгнө үү гэдэг бичиг ирүүлсэн. УИХ-ын 27 гишүүнээс уг асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхолын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Олон нийтийн шаардлага, хүлээлт байна. Тиймээс эдгээрийг шийдэж байж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна” гэв. 

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 6 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 10 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 22 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 23 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 23 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 27 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 50 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 58 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 59 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 0 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 2 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 3 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 3 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 4 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 5 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 7 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 9 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 11 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top