x

Засгийн газар огцорсноор асуудал шийдэгдэх үү?

УИХ-ын гишүүдийн нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлэг мягмар гаригт хуралдаж, олонхийн саналаар “Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гэдэг шийвэрт хүрсэн ч “эсэргүү” гишүүд нь огцруулах ёстой үндэслэлүүдээ үргэлжлүүлэн тавьсаар байна. Өчигдөр хуралдах ёстой байсан Аюлгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирцгүй хүрээгүй шалтгаанаар хойшилсны дараа гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “АТГ-аас Засгийн газрын зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдэгдлээ.

Мөн мягмар гаригийн орой хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо “Засгийн газрыг огцруулах нь зүйтэй” гэж үзэж, шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг Шадар сайд гүйцэтгүүлэхээр санал дүгнэлтээ гаргасан байгаа. Өнөөдөр Аюулгүй байдал гадаад бодлогын хороо хуралдаж, огцруулах үндэслэлд дурдагдсан “Монголын тагнуулын байгууллага гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан” гэх асуудлыг хэлэлцэх ёстой. Үүний дараа буюу маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Уг нь ЖДҮ-ийн зээлийн зүй бус зарцуулалтыг анх гаргаж тавьсан нь Засгийн газар өөрөө. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Гэтэл энэ нь эргээд Засгийн газрыг өөрийг нь хөмрөх хэмжээнд аваачих юм гэж хэн санах билээ. Нэгэнт уг зээлийн асуудалд Засгийн газрын цөөнгүй гишүүн нэр холбогдоод, Ерөнхий сайд нь тэдэндээ хариуцлага тооцохыг хүсэхгүй байгаа тохиолдолд огцруулах санал оруулж ирсэн гишүүдийг буруутгах аргагүй. Гэвч огцорсны дараа яах вэ? Огцрохгүй бол бас яах вэ? гэдэг асуулт хариултаа нэхэж байна. Яг үнэндээ “огцруулна, огцруулахгүй” хэмээн талцаж байгаа улстөрчдийн дотор жинхэнээсээ татвар төлөгчдийн мөнгөөр найрласан төрийн албан тушаалтнуудыг хуулийн өмнө аваачих, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэл сонирхолтой хүн байна уу, үгүй юу?

Эсвэл энэ боломжийг ашиглаад хэн нь илүү хүчтэйгээ үзэх, эрх мэдлээ тогтоох гэсэн тэмцэл яваад байна уу? Нэгэнт эхэлсэн, ил гарсан ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар хуулийн хүрээнд хэнд ямар хариуцлага тооцох вэ? Улстөрчид нь үүнийг хийхгүй юм бол өөр хэн үүнийг хийх ёстой вэ? Ерөөсөө Монголд хуулийн засаглал гэж юм байсан уу, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг үү? Гэх мэтчилэн асуултын хариуг иргэд авахыг хүсч байна. ЖДҮХС бол төсвийн хөрөнгөөр гараа угааж ирсэн Засгийн газрын тусгай сангуудын зөвхөн нэг нь. Ганцхан санг ухахад ингэж тэвдэж Засгийн газар нь ганхаж, УИХ нь тарахдаа тулж байгаа юм чинь нөгөө сангуудыг нь ч бас “дэлбэлээд” эхэлбэл эд бүр бие биенээ алах нь ээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (66.181.180.122)
    zasag ogtsroh estoi yagaad gebel zasagt hun aminii hereg, hulgai, es zui geed olin asuudal bna iim zasag uzeegui ym bna
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 10 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 14 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 26 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 27 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 28 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 31 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 54 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 14 цаг 2 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 14 цаг 3 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 4 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 6 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 7 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 8 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 8 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 10 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 11 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 14 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 15 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top