x

УИХ-д суудалгүй улс төрийн 14 нам У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээд 14 нам нь одоогийн Засгийн газар болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ. 

Тухайлбал:

МУНН-ын дарга Б.Батболд: Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Эрч хүчээ алдахгүй байхыг хүсье. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахаар тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г устгахын төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Дэмжиж байна.

Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Төрийн ордонд хулгайч нар нүүрлэснийг зоригтой илчилж, тэмцэж байгаад амжилт хүсье.

Эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг: Шинэчлэлийн төлөөх үйлсийг дэмжиж байна.

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа: Нийгэм шударга ёсыг хүсч байна. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй.

Хамаг монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн: Шударга бус, авлигад идэгдсэн нийгмийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна.

Улс төрийн 14 нам өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, сонордуулга гаргаснаа Ерөнхий сайдад гардуулсан юм. Үүнд:

  1. Ард иргэдийн амьдралд баян ядуугийн туйл их болж, 30 гаруй хувь нь ядуурлын доод хязгаараар амьдарч байгаа бол дундаж гэх 30 орчим хувь нь өдөр хоногоо л аргацаан амьдарч байна.

  2. Нийгэмд сэхээтэн хэсэг цөөрснөөс улс төрийн намын боловсон хүчин доройтож, үүнийг дагаад төрийн албанаас эхлээд аль ч салбарт ажилчдын чадавх дордсон. Мөн авлига, хээл хахууль, эмх замбараагүй байдал газар авсан.

  3. Монгол Улсын гадаад өр хэт их болсон. Энэ өрийг Монгол улс хэзээ, яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд зээлийн хүүгийн төлбөрт төсвөөс маш их хэмжээний мөнгө төлж байна эдийн засаг, хөгжлийн үр шимийг ард түмэнд хүртээх боломжгүй болж байна. 

  4. Аюулгүй, эрүүл орчинд амьдрах итгэл алга.

  5. Хэдийгээр бодитой мэдээлэл байхгүй ч сүүлийн жилүүдэд гадаад харилцаа доголдолтой, үр дүн муу байна. 

Энэ бүхнийг ҮАБ-ын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын хувьд мэдэрч, өөрчлөхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн хоёр зүйл дээр хамтран ажиллах боломжтой байгаа саналаа дуулгасан. 

  1. Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй. Харин намууд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулан нийгмийн өргөн бүрэлдэхүүнээр нухацтай хэлэлцүүлэн баталъя.

  2. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг дорвитой өөрчилье. Намын хатуу гишүүнчлэлийн хүрээг багасгаж, өөрчлөх, улс төрийн намууд хувь хүмүүс болон олигархуудын мөнгөөр санхүүжиж сонгуульд оролцдог биш, улсын мөнгөөр оролцоод сонгогдвол мөнгө өгсөн хүмүүст биш, улсдаа үйлчилдэг болъё. Мөн Сонгуулийн тухай хуулийн сүүлийн гурван удааийн өөрчлөлтөд улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэж, эвсэх боломжийг хааж оруулж байгааг залруулах хэрэгтэй байна гэсэн юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.9.41.146)
    Энколдыг унагаад дараа нь ЖДҮ-гээ нэг мөр болгоорой. Дэмжиж байна.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.89.214)
    НАМ НЭРТЭЙ ХЭДЭН ХҮН МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙГ ТӨЛӨӨЛЖ ЧАДЛАА ЮҮ??? УИХ АА ТАРААЖ ЖДҮЧИН СААД НАРТАЙГАА ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ!!!! УИХ.ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙ ГЭЖ АЛГАА. ИЙМ МАНГАРУУДЫГ СОНГОСОН БИД Л ӨӨРСДӨӨ МАНГАР БОЛЦГООГООД БАЙНА. УИХ-ЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ !
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Дэмжмээр байна гэхлээ (150.129.140.202)
    Хүүкийг ман-г татан буулгая гэвэл бүх ард түмнээрээ дэмжмээр байна бас улсйн баатар уол олгоё
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • irgen (66.181.179.133)
    Khurelsuh bolio bitgii ulairaad bai. Eh ornii tuluj irgediin yuluu ajlaa l hiigeech. Namaa ch uguud gudamjnii temtslee hii
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.42.105)
    Сайн, сайхан үйлсийн хөдөлгөөн эхэллээ. Гагцхүү одоо зогсвол дахиад хэзээ ч эхлэхгүй.
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 9 цаг 57 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 0 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 13 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 13 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 14 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 17 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 41 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 13 цаг 48 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 13 цаг 49 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 13 цаг 50 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 13 цаг 52 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 13 цаг 53 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 13 цаг 54 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 13 цаг 55 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 13 цаг 56 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 13 цаг 57 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 0 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 2 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top