x

У.Хүрэлсүхийн үгний халдвар

Монголчууд олон хоног дамнан үргэлжилж буй Засгийн газрыг огцруулах эрх баригч намынхны хэрүүлээс илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгэнд цочирдож орхив. 

Угтаа Монгол төрийг удирдан залж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа Ерөнхий сайд нь Төрийн сүлд, цаашлаад Монголын ард түмний өмнө албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч бухимдахдаа биеэ барьж дийлсэнгүй юу  “Та нар бүгд ард түмний мөнгөнөөс шаасан. Бүгд хулгайчид” гэж гишүүдийг зандарсан юм.

Үнэндээ Ерөнхий сайдын сэнтийд энэ үг тохирох нь битгий хэл төр, ард түмнээ хүндэлдэг бол хэлэх ч эрхгүй баймаар. Ерөнхий сайдын Төрийн ордон, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ямар ч хяналтгүй хэлсэн ш-ээр төгссөн үг олон нийтийг ч багагүй бухимдууллаа.

Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үг тэр даруйдаа хэдхэн минутын дотор Хотын дарга асан Э.Бат-Үүлд халдварлав. Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх гэж өдөр өнжин хүлээсэн НИТХ-ын төлөөлөгчид оройн 17:30 цагт хурлаа эхлүүлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг заавал ирүүлнэ гэж шаардсанаар бас л шийдэлд хүрч чадалгүй тарцгаав.

НИТХ дахь АН-ын төлөөлөгчид Ерөнхий сайдыг ирэхгүй бол завсарлага авна гэж мэдэгдэхэд МАН-ын бүлгийн гишүүд завсарлагын хугацаагаа тодруулахыг хүсэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргын бүрэн эрх яригдаж байхад Ерөнхий сайд заавал ирэх ёстой. Завсарлагын хугацаагаа хэлэх гэж байна гэж П-ээр эхэлсэн үг хэлж бухимдсан байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан гудамжны үг хэлэхгүй байхыг хүсч, соёлтой байхыг анхааруулахад Хотын дарга асан Э.Бат-Үүл  “Ерөнхий сайддаа хэл” гэжээ. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьцгаадаг.  Ерөнхий сайдын хэлсэн гудамжны үг төрийн алба, ажлыг ингэж л муухай харагдуулж, муу жишиг тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөлөө.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зоч (66.181.160.117)
    Монгол улсын төр засаг үнэхээр дэлхийн шившиг болж байгаагаа ойлгохгүй Хөгийн малнууд юмаа. Гудамжинд авгай нар хэрэлдэж байгаа биш. Ямар ч нөхцөлд төрийн хүний ёс суртахуун гэж байх ёстой.
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.43.143)
    Батүүлийн бухимддаг зөв ш дээ арай хийж жаахан учиртай болгосон нийслэлийг нь ийм болгочихсон тэгээд МАН нь би иднэ гэж хоорондоо хэрэлдээд 2 тэнэгээ дагаж 2 хуваагдаад төрийн ажил явахгүй байхад энэ хүн бухимдана арга үгүй энэ ард түмэнийг өмгөөлж хамгаалах хүнгүй гэж бодоо юу гэж хэлдэг хүн арга үгүй2
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Сүртэйн ...
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Сүртэйн ...
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 10 цаг 11 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 10 цаг 15 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 10 цаг 27 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 10 цаг 28 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 10 цаг 28 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 10 цаг 32 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 13 цаг 55 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 14 цаг 2 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 14 цаг 4 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 14 цаг 4 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 14 цаг 7 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 14 цаг 8 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 14 цаг 8 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 14 цаг 9 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 14 цаг 10 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 14 цаг 11 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 14 цаг 14 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 14 цаг 16 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top