Засгийн газрын хурал өглөө 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар нүүрсний тээврийн асуудал болон баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах, Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргах аж.