x

ТББХ Засгийн газрыг огцруулахыг 62.5 хувийн саналаар дэмжлээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий 27 гишүүн өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжиж 62.5 хувийн саналаар дэмжлээ. Дараачийн Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг Шадар сайд гүйцэтгэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм. 

Дэмжсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. О.Баасанхүү
  3. С.Бямбацогт
  4. Ж.Мөнхбат
  5. Б.Наранхүү
  6. О.Содбилэг
  7. Д.Хаянхярваа
  8. М.Энхболд
  9. Д.Эрдэнэбат
  10. Ж.Эрдэнэбат

Татгалзсан гишүүд:

  1. Б.Жавхлан
  2. Г.Занданшатар
  3. Д.Лүндээжанцан
  4. Д.Тогтохсүрэн
  5. Н.Цэрэнбат
  6. Н.Энхболд

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Ерөнхий сайдаас асууя. Хүн хулгай хийх гэж оролдсон асуудал нь худлаа юу? 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: -Монгол Улс ийм үйлдэл хийх гэснийг зогсоосон. Дипломат шуудан олгохоор онгоц ирсэн бол ГХЯ зөвшөөрөл өгдөг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол зөвшөөрдөггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Ерөнхий сайд та, агентлагийн олон хүмүүсээ ЖДҮХС-гаас зээл авсан гэж халжээ. Тэр хүмүүсийн буруутайг хуулиар тогтоогоогүй. Гэтэл сайдуудаа оруулаад ирээч ээ гэхээр оруулж ирэхгүй байна. Төсвийн хориг хэлэлцэх үеэр яагаад хуралдаанд орж ирсэнгүй вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: -Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн хуультай. Өөрсдөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир чөлөөлсөн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Төсөв боловсруулах явцад аж үйлдвэрийн комбинат байгуулах санал ирээгүй. Энэ бол буруу ташаа мэдээлэл. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Би хоёр алба хашдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Ёс зүйн алдаа гаргасан байна, авсан зээлүүдээ буцааж төл гэсэн шаардлага тавьсан. Зээлүүдээ буцааж төлж байна. Сайд нартай холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно.

Туркийн асуудлаар улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал байна. Хаалттай хуралдаан хийж, шаардлагатай мэдээллийг өгч болно.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Засгийн газрын гишүүд хариуцлагатай асуудалд худлаа мэдээлэл өгч байна. 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад Шадар сайд нь бусдыгаа битгий орж ирж гээд оруулж ирээгүй. ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрчихөөд байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Би Ерөнхий сайдаар томилогдохдоо нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлэхээ хэлсэн. Хоёр дахь ажил хэрэгжээд явж байна. Бүх зүйл сайн сайхан болно гэж байхгүй, цаг хугацаа хэрэгтэй. Улсыг эрүүл хүнсээр, эрчим хүчээр хангах, нефтийн үйлдвэртэй болгох асуудалд анхаарч ажилладаг. Энэ ажлыг хийхэд битгий хориг саад болооч гээд байгаа. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -ЗТХ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд нар чинь өөрсдөө хүсэлтээрээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн гэж чуулган дээр танилцуулагдсан. Гэтэл та хариуцлага тооцсон гэлээ. Өөрдсөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: -Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдоход ард түмэнд маш их хүлээлт байсан. Гэвч тэр хүлээлт ажил хэрэг болсонгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцох эрх мэдэл нь танд байсан. Туркийн асуудалд Монгол Улсын Засгийн газар оролцсон уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Туркийн асуудлаар холбогдох мэдээллээ хийсэн. Шаардлагатай бол хаалттай хуралдаан хийж болно. ЖДҮХС-гаас би нэг ч хүнд зээл өг гэж хэлээгүй. Зээл авсан хүмүүсийн нэр гарч байгаа. Удахгүй өөрсдийн чинь ч нэр орж ирж магадгүй. Турктай холбоотой асуудал төрийн нууцтай холбоотой. Би хариуцлагаас зугатаагүй. Ард түмэн энэ Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсч байгаа. Хэрвээ ард түмэн намайг дэмжээгүй бол би ажлаа өгөхөд бэлэн байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Хариуцлага тооцъё гэдэг үгэнд баярлаж байна. Хариуцлага тооцох гэхээр болохгүй байна гэх юм. Яг хэн үгэнд чинь орохгүй байгаа юм. Аймшигтай том мафитай тэмцэх гээд байгаа юм шиг л сошиалаар яриад байх юм. Тэмцэх гээд байгаа зүйл чинь хаана байгаа юм бэ? 
Асуудалтай сайд нараа огцруул гэсэн. Тэр асуудлын үр төлөөсийг нь ард түмэн үүрч байна. Танай намын хэрүүл төрийн хэрүүл болоод байна. Хариуцлагагүй байгаа сайдууддаа хариуцлага тооцохгүй байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Бид намын ажил яриагүй. Бид төрийнхөө ажлыг хийж байна. ЖДҮХС-гаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн өөртөө болон намын нөхөддөө зээл авсан нь хов жив биш. Бид ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээлээд өгөөч гэж хүсч байна. “Одооноос эхлээд та нартай бүгдтэй чинь хариуцлага тооцно” шүү л гээд байдаг хэр нь өөрийнхөө кабинетийн сайд нарт хариуцлага тооцохгүй байна. 
Засгийн газрын өргөн барьсан төсвийг УИХ батлаад өгсөн. Гэтэл төсвийн ярих гэхээр Засгийн газрын гишүүдээс нэг нь ч орж ирээгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -АН Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол 65 гишүүний асуудал биш болж байна. Төрийн ой санамжийн асуудал болчихоод байна. 1990 оны хувьсгал гарах үед, нийгмийн бухимдлыг дарахын тулд тухайн үеийн сэхээтнүүд оролцож явсан байдаг. Яг үүнийг өнөөдөртэй зүйрлээд харвал асар их эмгэнэлтэй байдал харагдаад байна. Өнөөдрийн явж байгаа бүх зүйл цахимаар эзэн биегүй явж байгаа нь хамгийн аймшигтай байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Шүүмжлэлийг сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал нэлээд хүнд өвөл болж байна. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга гурвыг огцруулах асуудал таиад эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод дуусч байна. Та нараас би айна гэж байхгүй шүү. 
Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар, наймаачид сууж байна. ЖДҮ-г зөв үедээ гарч ирлээ. Хаа хаанаа сургамжтай юм болсон. 

Өнөөдөр та хэд сайхан болж харагдахгүй. Би та хэдийгээ мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг чинь ч мэднэ. Би намаа цэвэрлэх цаг болсныг сайн мэдлээ. 

Энд байгаа зарим хүмүүс МАН-ын өмнөөм дэвших эрхгүй. Зам мөрөө эртхэн хөө. Нефтийн бизнес хийж хүмүүс нефтийн үйлдвэрийг битгий унагаачих.  

Ард түмний өмчийг шааж байгаа хүмүүс та нар шүү. Тийм учраас би та нарыг огцор гэсэн шаардлага тавьсан. Би энэ байр суурин дээрээ хамгаас хатуу зогсоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Jijve (103.212.116.22)
    Enhbold guia yu hiisen bolood ogtsorch chadahgvi baigaan be er hvnii esoor suudalaa og!!!
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • урнаа (202.9.43.109)
    УИХаар авч хэлцээд шийдэх еостой биздээ МЭнхболдыг огцорхыг ард тумэн шаардаж бна
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.252)
    zaaza mongol uls eronhiidoo ingeed svirch bgm bndoo temtsdeg hench bhaa bailaa hvrelsvh odoo hezeech tom alband ochij chadkuu shd ingeel duusj bgm bn odoo bid temtsehgvi bol manan dundaa sohroor amdirah songolt l bn
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Bayrsaihan (202.126.89.174)
    Baasanhvv gedeg er hvnii hunsgvi huhur ilvvl baimaar yum
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Галхүү (66.181.161.85)
    Хүрэлсүх худлаа ард түмний нэр барьсан шантаач нөхөр бна ш дээ.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • За чи хужаагийн шээс байна ш дээ.
      2018 оны 11 сарын 27
  • Зочин (66.181.181.105)
    ард түмний нэр барьсан хулгхйч хүрэлсүх
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • Хужаагийн шээс чи
      2018 оны 11 сарын 27
  • Зочин (66.181.181.105)
    хүрэлсүх сагсуу шаар зайл
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • Хужаагийн шээс зайл чи
      2018 оны 11 сарын 27
  • shydraga hun (66.181.161.1)
    an erdene bet miiee j erdenebat 3 cini selengiin hoorondoo tsysan turliin holbootoi erliizuud geseen ene bol batalgaatai barimt
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.121.27)
    чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ л дээ
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.212.119.196)
    Д.ЭРДЭНЭБАТЫГ "АН"- ААС ЗАЙЛУУЛ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    АН -ЫН ДАНХАР МАЛ ЦАРАЙЛСАН ЭРДЭНЭБАТ "АН"-ААС УРВААД "МИ.ЭНХБОЛД"- ЫН БӨГС ДОЛООЧ БОЛОО ЮУ... ШИВШИГ, ШИВШИГ, ШИВШИГ..
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Хүрэлсүх сайд боловсролоо дээшлүүл (139.5.219.172)
    Энэ засгийн газар муу ажилласан. Юу ч хийж чадахгүй байна. Шатахуун, доллар, төрийн албаны аллага, цахилгааны тэг зогсолт, гадаадын тагнуул, намын хагарал... гээд л бүгд энэ Засгийн газрын буруу ажиллагаа. ЗҮгээр л сүртэй үг хэлээд ирээдүй цаг дээр л ярьдаг худал сайдуудтай байна
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      СОЛИОР ХУЖАА ГУАЙ...
      2018 оны 11 сарын 27
    • Bandi mini bitgii shaa. Zasag unasan ch ard tumen ta nariig ed bad hiine.
      2018 оны 11 сарын 27
  • Зочин (103.212.118.178)
    hvrelsvh yaj chadah yum be
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Z (64.119.25.76)
    Haynhyrvaag zailuulaa
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Erka (66.181.161.95)
    Hurelsuhiig demjij bnaa hereg bolbol ochnoo ehleed enhbold hayanaa nariig zailuulya daraa ni buh turiig buzarlagsadiig yavuulmaar bna shuu
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 31 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 35 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 47 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 48 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 49 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 52 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 15 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 23 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 24 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 25 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 27 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 28 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 29 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 29 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 30 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 32 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 34 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 36 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top