УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүн МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэж, 35 гишүүн гарын үсгээ зурсан талаар өнөөдөр мэдээлэв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар:
-МАН-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх, шударга ёсыг тогтоож, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх үйл явцад хамтарч ажиллах боломжгүй, саад тотгор учруулж байна гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан. Үүний хариуд УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ үйл явдал нь улс орны нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа учраас Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийг цаашдаа үргэлжлүүлж ажиллаж, амлалтаа хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурлаа. Энэхүү мэдэгдэлд өнөөдрийн байдлаар 35 гишүүн гарын үсэг зураад байна гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюуртсайхан өмнө нь Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулах шаардлагыг мөн өөрийн албан бланк дээр үйлдэж, 33 гишүүний гарын үсгийг цуглуулан УИХ-аар хэлэлцүүлж байсан. Засгийн газар огцорсны дараа шинээр томилогдсон У.Хүрэлсүх Ерөнхий сайд хамгийн түрүүнд кабинетдаа ажиллуулах санал тавьсан ч тэр ороогүй. Харин Засгийн газрын алдаатай бодлогыг засч залруулахын төлөө ажиллана гэжээ.
Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзсэн 37 гишүүнээс одоогоор 35 нь гарын үсэг зурсан байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "сонирхлын зөрчилтэй" харагдах учраас, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учир гарын үсэг зурах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзжээ. Гэвч асуудал чуулганаар хэлэлцэгдэх үед хэн хэн нь Засгийн газрын талд кноп дарна гэсэн байна.
Сэтгэгдэл (4)