x

Удирдах зөвлөлийн 10 гишүүн хуралд оролцох эрхгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10 цагаас хуралдах зар ирсэн. МАН-ын УЗ 29 гишүүнтэй. Нэр бүхий 10 гишүүн Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлээд байна. 

Уг шаардлагад МАН-ын УЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр нарын гишүүд нь ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг нь тогтоогдсон. Эд хууль бусаар, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан. 
ЖДҮХС-тай холбогдсон гишүүд намын УЗ-ийн хуралд оролцох ёс суртахууны болон саналын эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд бид УЗ-ийн хуралд оролцоно” гэлээ. 

Л.ЭНХ-АМГАЛАН: БИ MCS-Д МАШ БАГА ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Эдгээр гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдсан уу? 

-МАН-ын УЗ 29 гишүүнтэйгээс 13 гишүүнтэйгээр хуралдаж байх шиг байна. УЗ-ийн дарга тэргүүтэй зургаан гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон байна. 
УЗ-өөс Засгийн газрыг огцруулах болон ЖДҮХС-тай холбоотой асуудлаар шийдвэр гарах байх. Энэ шийдвэрт сонирхлын зөрчилтэй гишүүд оролцох ёсгүй гэсэн шаардлага тавиад байна. 

Ёс зүйн дэд хороо өөрийн ажиллах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу ажиллана. УИХ-ын гишүүдийн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах ёсгүй байдаг. 

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн дунд М.Оюунчимэг гишүүний нэр байна. М.Оюунчимэг гишүүнийг зээл авсан гэж ойлгож болох уу? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа, АТГ-аас өгч байгаа мэдээллийг бид үндэслэж байгаа. Хүний нэр төрд халдаж болохгүй. Хууль хяналтын байгууллагаас нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа асуудлыг хөндөж байгаа. Үүн дотор М.Оюунчимэг гишүүн байгаа юм билээ. 

-13 гишүүнтэй хуралдаад гаргасан шийдвэр танай намын дүрмээр хүчин төгөлдөр байж чадах уу?

-УЗ-ийн шийдвэрийг биелүүлж байсан тохиолдол бий юу үгүй юу гэдэг дээр Нийслэлийн намын хороон дээр УЗ-ийн шийдвэр зөрчигдөж байсан жишээ байна. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УЗ-өөс тогтвортой ажиллуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан ч энэ зөрчигдсөн. УЗ-ийн шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, хэрэгжүүлэх бол яах вэ гэдэг дээр анхаарах зүйл бий.  

-Л.Энх-Амгалан, С.Баябацогт нарын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Та бүхэн энэ зээлээ төлсөн үү. Мөн С.Бямбацогт гишүүнийг концесстэй холбодог. Энэ талаараа тайлбар өгнө үү?

С.Бямбацогт: Намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Энэ бол өмнөх И хурлын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд тодорхой ажлуудыг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа санхүүлжилтийг авсан. Тухайлбал, Улааанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах зориулсан томоохон төслүүд байсан. Эдгээрт оролцоод хийсэн ажлынхаа төлбөрийг авсан. Бусдаар нэг төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. 

2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 247 концессийн төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан. Олон концессийн гэрээ байдгаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд С.Баямбацогтын, Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын хийснийг онцлоод байна. 

Л.Энх-Амгалан: -MCS миний хамаарал бүхий компани биш. Би маш бага хувьцаа эзэмшдэг. MCS компани Хөгжлийн банкнаас нэг ч  төгрөгийн зээл аваагүй. Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгазаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (103.212.119.196)
    ЭНЭ МУУ ХУЖАА Л.ЭНХ-АМГАЛАН ЖИНХЭНЭ ХУЖАА ЗАНГАА ГАРГАЖ БАЙХ ШИВ ДЭЭ... МCS - ААС ХАМГИЙН БАГА ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ГЭНЭЭ... СОЛИОРЧ БАЙХ ШИВ... СОХОЙЧИХООД ИДЭЖ ХАНАДАГГҮЙ НОВШИЙН ХУЖААА ЗАЙЛ...
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Bat (51.38.57.78)
    Fuck-nii muu Byambatsogt hulgai hiisen l bna shuu dee. Social-aar hamaagui medee yavaad bna geh yum. Asuudaltai bolood l shuumjluulj bgaa biz. Neg hun shuumjilbel hudlaa baij bolno, getel olon hun Byambatsogt, L.Enhamgalan hoeriig shuumjilj bna shuu dee.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 41 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 45 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 57 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 57 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 58 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 14 цаг 2 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 25 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 32 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 34 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 34 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 37 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 37 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 38 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 39 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 40 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 41 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 44 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 46 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top