x

Э.Бат-Үүл: Ерөнхий сайд НИТХ-ыг дэндүү дорд үзэж байна

Өнөөдөр үдээс хойш 14.00 цагаас НИТХ хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д гаргаснаас хойш 14 хоног өнгөрч байна. Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусч байгаа юм. Өнгөрөгч баасан гаригт НИТХ уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын улмаас хуралдаанаа завсарлуулаад байгаа юм. Ардчилсан намын бүлэг баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг биечлэн ирж огцруулах асуудлаа танилцуулах ёстой гэж үзсэн ч Ерөнхий сайдаас ямар нэг хариу өгөөгүй тул НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааныг завсарлуулсан билээ.

Баасан гаригт болсон хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Ерөнхий сайд нь Нийслэлийн Засаг даргаа огцруулах тухай ийм санал манай НИТХ-ын түүхэнд анх удаа орж ирлээ. Улс төрийн ийм нөхцөл байдал түүхэнд урьд өмнө болж байсангүй. Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга хоёр өөр намуудын төлөөлөл байсан үед ч ийм явдал гарч байсангүй. Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга хоёрын дунд ажлын зөрчил гарч байхад ч ийм явдал болж байгаагүй. Анх удаа ийм зүйл гарлаа. Ийм учраас анхнаасаа зөв явахгүй бол буруу жишиг тогтоно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Үндсэн хуулийн институцийн эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. Ийм учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан ийм явдлыг хэрхэвч гаргаж болохгүй. ЗГХЭГ-ын дэд дарга НИТХ дээр ирж асуудал танилцуулаад байхдаа яадаг юм бэ. Юу гэсэн үг вэ, юу ярьж байна вэ. Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдыг эзгүйд нь орлодог хүн Шадар сайд байдаг юм. Тэгж Шадар сайдын албан тушаалыг бий болгосон юм. Өөрөө байгаа үедээ Ерөнхий сайд эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Тэр тусмаа нийслэлийн иргэдээс сонгогдсон НИТХ-д асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй.

Хүн амын чинь 50 хувь, эдийн засгийн чинь 60-70 хувийг бүрдүүлдэг нийслэлийн асуудал ярьж байна. Тийм учраас Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх ёстой. Сая хэвлэлийн бага хурал хийгээд байна. Хэвлэлийн бага хурал хийж болж байгаа бол НИТХ-д үндэслэлээ танилцуулах ёстой. Энэ үндэслэлээс нь бидний асуух зүйл маш их байна. Ийм учраас Ерөнхий сайдыг биечлэн ирж асуудлаа танилцуулах ёстой гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • hm (66.181.161.1)
    chi bitgi huts
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.21.1)
    Бат-ҮҮл баатар минь цэргийн социализмыг эргүү ухнууд байгуулж байгаа юм аа Баатар хүн байна даа Алалцаач цаад хоёр ардын дайсантайгаа
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    ЗА ЗА ЗА БАТ- ҮҮЛЭЭ ЧИ ХЭРЭЭ МЭД.... ОДОО 1989, 1990 ОН БИШ... ЮМ УНШ... ГӨЛАГ ЦАРАЙЛЧМХААД БАТ-ҮҮЛЭЭ ЧИ ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭД... ОДОО ЧИГЬ 1989, 1990 ОН БИШ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 43 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 47 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 59 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 59 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 14 цаг 0 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 14 цаг 3 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 27 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 40 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 41 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 42 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 46 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 48 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top