x

Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ авснаа мэдэгдэж, ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа.

 

Даваа гаригийн арилжаа эхлэхэд Brent маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 0.82 хувиар буурч, нэг торх нь 77.86 ам.доллар болсон бол WTI маркийн нэг торх газрын тосны фьючерс үнэ 74.02 ам.долларт хүрч 0.86 хувиар буурчээ. 

ОХУ-ын орлогыг бууруулж, Украины мөргөлдөөнийг зогсооход дөхөм болох үүднээс газрын тосны үнийг бууруулахыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОПЕК-т хандан дахин уриалжээ. Лхагва гаригт "Москва Украины мөргөлдөөнийг зогсоох талаар тохиролцохгүй бол Орост тавьсан хориг арга хэмжээн дээр нэмээд шинээр татвар ногдуулна, холбогдох бусад оронд ч мөн адил татвар ногдуулна" гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины мөргөлдөөн болон нефтийн үнийн талаар Д.Трамптай ярилцахад бэлэн гэдгээ “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. "Тэд хэлэлцээ хийх үеэр илэрхийлэх байр сууриа бэлтгэж байна" гэж “JTD Energy” компанийн захирал Жон Дрисколл хэлээд, энэ нь газрын тосны зах зээлийг тогтворгүй болгож байна гэдгийг нэмж дурдсан байна.

Түүний хэлснээр, Цагаан ордны шинэ тэргүүн гадаад зах зээл дэх Америкийн газрын тосны эзлэх хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-д олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Д.Трампын бодлогыг харгалзан үзвэл газрын тосны зах зээл дэх эрсдэл бага зэрэг буурч магадгүй юм. "Д.Трамп ОПЕК-ийн зах зээлийн зарим хувийг эргүүлж авахыг хүсэж байгаа, тиймээс тэр бол өрсөлдөгч юм" гэж Дрисколл ярьжээ. 

ОПЕК болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс Трампын уриалгад хараахан хариу өгөөгүй байгаа бөгөөд тус байгууллагын гишүүн орнууд дөрөвдүгээр сараас олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 8 цаг 7 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 12 цаг 53 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 12 цаг 54 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 12 цаг 56 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 12 цаг 57 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 12 цаг 57 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 12 цаг 58 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 12 цаг 59 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 12 цаг 59 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 13 цаг 0 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 13 цаг 0 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 15 цаг 32 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 15 цаг 35 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 15 цаг 37 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 15 цаг 40 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 15 цаг 45 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 15 цаг 49 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 15 цаг 53 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 15 цаг 56 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 16 цаг 1 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна.
Top