x

“Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ

“Монголын сайхан бичигтэн-2024” уралдааны шүүгчээр ажилласан уран бичлэгийн их мастер, зураач, багш Д.Батбаяраас уралдааны талаар сонирхлоо. Уралдааны шүүгчид өнөө жил 18 аймаг, нийслэлийн бүх дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас оролцсон 1200 гаруй сайхан бичигтний бүтээлийг дэнслэн шүүж шилдгүүдийг тодруулсан юм.   

-Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголын сайхан бичигтэн” уралдааны ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

 -“Монголын сайхан бичигтэн” уралдаан бол монгол түмэндээ оюуны соёлоор үйлчилж, бичиг соёлыг нь таниулж, оюун ухааныг нь тэлж өгдөг нэр хүндтэй уралдаан болсон байна. Цаг хугацаа, бэрхшээлийг туулж даяаршиж буй энэ цаг үед бичиг соёлоо олон түмэндээ дэлгэрүүлж, төрийн албанд хослуулан хэрэглэнэ гэдэг их том буян юм даа. Онходын Жамьян гуай, “Бичиг үсгээ дутуу дулимаг сурсан хүн харийнханд элэглэгдэх буй за” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө өөрийнхөө бичиг соёлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй шүү дээ.

-Өнөө жилийн "Монголын сайхан бичигтэн” уралдаан өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болов?

 -Уралдаанд оролцогчдын тоо жил бүр өсөж байгаа. Хөдөө орон нутгийнхан түлхүү оролцож байна. Мөн ЕБС-ийн хүүхдүүд, багш нар их сайн оролцож байгаа. Насанд хүрэгчид болон мэргэжлийн багшийн ангилалд ерөнхийдөө цөөн хүн оролцож байгаа нь ажиглагдсан. Энэ жилээс хулсан үзэг, соёмбо үсэг, эвхмэл үсгийн төрлүүд нэмэгдэж байгаа.  Жишээлбэл, эсгийн дээр Их хааны тамгыг урласан нь шинэлэг байлаа. Уралдааны бүтээлүүдийг хичээнгүй, гаргацтай, алдаагүй бичих зарчимтай. Хичээнгүй сайд Цэрэндорж гэдэг шиг тийм хичээнгүй, гол ноён нуруугаа л сайн барьж явах хэрэгтэй. Түүнчлэн бийрийн болон сэтгэлгээний урлагийн бүтээлүүдийг өрсөлдүүллээ.

-Энэ жил оролцогчид ямар ямар материалыг сонгож оролцов?

-Материалын хувьд эсгий, даавуу, мод, сийлбэр дээр гээд янз бүр байсан.

-Төрийн албан хэргийг энэ жилээс хос бичгээр хөтөлж эхэлсэн. Монгол бичгийн хэрэглээг цаашид түгээн дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Аппликэйшнүүд янз бүрээр гарч ирж байна. Энэ бол сайн хэрэг. Харин одоо хүмүүст монгол бичгийг таниулах, үзүүлэх, ойлгуулахаас гадна хэрэглээний материал маш чухал байна. Боловсролын салбарынхан монгол бичгээрээ зохих түвшинтэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт үсэг мэдэхгүй улсууд бас монгол бичгийг сонирхож эхэлж байна.

Уншъя гэхээр хэрэглээний материалууд үгүйлэгдэж байна. Тэр нь хэвлэмэл, нэвтрүүлэг, олон нийтийн сүлжээгээр байж болно. Одоо олон нийтийн сүлжээгээр ганц нэг үгийг монгол бичгээр бичиж эхэлж байна. Энэ бол ганцдахгүй, нэг ч гэсэн хүн нэг үг мэдэж л байх ёстой. Тэгэхээр хэрэглээ тал нь ингэж гарч ирвэл хүмүүс сурахгүй бол болохгүй нь гэж бодно. Нэрээ зөв бичиж байна уу, энэ зөв үү, уншаад өгөөч гэж байгаа нь зөв алхам болж байна.

Тиймээс боловсрол, соёлын байгууллагууд үүнийг нь таниулах, үзүүлэх, харуулах ажлыг л зогсолтгүй дэмжих хэрэгтэй. Зарим нэг уламжлалт бичлэгтэй үгийг л улсууд гайхаад байдаг тул учрыг нь сайтар тайлбарлаж өгч байх нь хэрэгтэй юм. Жишээлбэл, "агула" гэж бичдэг "уул гэдэг гэдэг үгийг тайлбарлахдаа, эртний хэл учраас ийм гаралтай, тэрхүү онцлог нь  хэдэн 100 жил хадгалагдаад бидний үед иржээ гэдэг ойлголтыг өгөх нь чухал юм. Хүн ойлгохгүй үг харахаараа зүрхшээгээд л, ер нь хэцүү юм байна, сурахад маш их цаг зардаг гээд бараг гадаад хэл гэж ойлгох гээд байгаа шүү дээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 8 цаг 12 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 12 цаг 58 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 13 цаг 0 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 13 цаг 1 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 13 цаг 2 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 13 цаг 3 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 13 цаг 3 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 13 цаг 4 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 13 цаг 5 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 13 цаг 5 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 13 цаг 6 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 15 цаг 37 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 15 цаг 40 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 15 цаг 43 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 15 цаг 45 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 15 цаг 50 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 15 цаг 54 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 15 цаг 58 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 16 цаг 1 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 16 цаг 6 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна.
Top