Нийт нутгаар 08:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй.
Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5 - 10 метр хүрэх юм.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар өнөөдрөөс нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүйтний эрч суларна.