Боловсролын ерөнхий газрын даргын баталсан Ерөнхий боловсролын сургууль, дүүрэг, аймаг, нийслэл, улсын түвшний олимпиад зохион байгуулах хуваарийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн аймаг, дүүргийн түвшний олимпиадыг 21 аймаг 9 дүүрэгт амжилттай зохион байгуулж дуусжээ.
2024-2025 оны хичээлийн жилд аймаг, дүүргийн түвшний олимпиадад 11 судлагдахуунаар нийт 57692 суралцагч, 2500 гаруй багш нар оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөж дараагийн шатанд шалгарсан байна.
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авч, хувийн бэлтгэлээ хангаж байгаа аж. Улсын олимпиад батлагдсан хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс зохион байгуулагдаж эхэлнэ.