Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан ирэх мягмар гариг хүртэл завсарлага авлаа. Үдээс хойш 16.30 цагт эхэлсэн хуралдаан АН-ын бүлгийн шаардлагаар 17.30 цаг хүртэл түр завсарлаж, Ерөнхий сайдыг өөрийн биеэр ирж огцруулах үндэслэлээ танилцуулахыг хүссэн боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хариу авч чадаагүй тул НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааныг ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр буюу мягмар гариг хүртэл завсарлуулсан байна. Хотын захирагч С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах ээлжит бус хуралдаан мягмар гаригийн 14.00 цагаас үргэлжилнэ
НИТХ огцруулах эсэх асуудлыг 27-нд хэлэлцэхээр завсарлага авав
Санал болгох
Сэтгэгдэл (1)