Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан өрөөндөө сэтгүүлчдийг урьж мэдэгдэл хийлээ.
Тэр мэдэгдэлдээ,
-Засгийн газрыг байгуулаад жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Нийгмийн уур амьсгал их бухимдалтай байна. Өнгөрсөн хугацаанд 13 аймгаар явж, иргэдийн ахуй амьдралтай танилцаж, хүүхэд хөгшидтэй уулзлаа. Тэгэхэд ард түмэн надаас хоёр зүйл хүссэн. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэх, ажлын байр бий болгох тухай хүссэн.
Иргэд хамгийн түрүүнд шударга ёсыг хүсч байна. Ядуу зүдүүгээ ярихаас илүү шударга ёсыг шаардаж байна. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах, эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Ерөнхий сайд болоод хэлсэн. Ард түмний итгэл найдвар алдрах вий гэдгээс айж байна гэдгээ өмнө нь хэлсэн. Төр засагт итгэх итгэл алдарч байгааг би өмнө нь олон удаа сануулсан. Зарим албан тушаалтныг ажлаа өгөхийг нь шаардсан.
МАНАН-г зайлуулах шаардлага байгааг би сүүлийн нэг жилд үнэхээр мэдэрлээ. Нам дагаж баяжсан, таргалсан, цадсан, үр хүүхэд нь хүртэл төрийн албанд шургалжээ. Би тэдэнтэй тэмцэхэд миний хүч үнэндээ хүрэхгүй байна. Гэхдээ сэтгэл санаагаар огт унаагүй. УИХ-ын даргаас огцрохыг шаардсаны учир нь 60 тэрбумын асуудалтай нэр холбогдсон. Тэр бичлэг үнэн шүү. Эвлүүлэг биш юм. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэж оролдсон уу гэвэл үнэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Иймд М.Энхболд дарга албан тушаалааа өгөх нь зөв. Мөн энэ хүн газрын наймаа хийж байсан нь үнэн шүү дээ.
Газрын наймаачнаар дууддаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг санал хураалтаар огцруулсан. Учир нь энэ хүн 60 тэрбусын асуудлыг хайцаалсан. Хотын дарга С.Батболд сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Утаатай, замын түгжрэлтэй тэмцэж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийг цагт нь бариагүй. Өнөөдөр НИТХ хуралдаад, энэ хүнийг явуулах байх. Багаа удирдаж чадаагүй тул С.Батболд огцрох ёстой. Энэ бүхний дараа намайг ч мөн огцруулах ёстой гэж зарим гишүүн үзлээ. М.Энхболд дарга бид хоёр олон жил хамт улс төрд явсан. Энэ бүхний эцэст Засгийн газрыг огцруулах санал тавилаа. М.Энхболд бид хоёр багын найзууд. Олон жил улс төрд хамт явсан. Гэхдээ би өнөөдөр найзаа бодох уу, намын гишүүнээ гэж бодох уу, нөхрөө бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголт миний өмнө тулгарч байна. Би өнөөдөр улсаа бодно гэж шийдсэн.60 тэрбум, Эрдэнэт, Оюу Толгой, Хөгжлийн банк тойрсон асуудалд хариуцлага тооцох ёстой. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Тос дотроосоо өтдөг. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Төрөө цэвэрлэх ёстой хүн нь би. Намаа ч цэвэрлэнэ. Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 хүний зургийг хараарай. Өнгө төрх царай зүсээрээ өөрсдөө харуулна... гэв.
Сэтгэгдэл (1)