НИТХ-ын ээлжит бус хуралдаан 15 цаг хүртэл хойшиллоо. Хуралдаанаар Хотын даргыг оцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэхээр цугласан. Уг хурлаар зөвхөн Ерөнхий сайдын саналыг л хэлэлцэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хотын дарга С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй" гээд хариуцлага тооцож, огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн юм.
Өглөө 09:30 цагт зарлагдсан хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар хойшлоод байсан. НИТХ дахь МАН-ын бүлэг хурлаа 14:00 цагт хүртэл хойшлуулах болсон тул чуулганы хуралдааныг 15:00 цагт дахин товлолоо.