УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Түүнийг ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан юм. Гэвч ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөх бус бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хүсэлт гаргажээ. УИХ түүний энэхүү саналыг дэмжиж бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжив. Үндэсний аудитын газар нь хоёр орлогч даргатай учраас ажил нь цалгардахгүй байх гэдгийг УИХ-ын дарга хэлж байлаа.