x

Н.Номтойбаяр ЖДҮ-тэй тэмцэх түр хороо байгууллаа

ЖДҮДС-аас хамаарал бүхий компанидаа зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцуулах зорилгоор Н.Номтойбаяраар ахлуулсан түр хороо байгууллаа. Албан бус Бүлэг хэмээн тодотгосон нь Н.Номтойбаяр бүхий найман гишүүн ЖДҮ тойрсон асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Энэ түр хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар  нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд хариуцлага тооцохгүй байна. Гэтэл уг асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. 

Монголчууд ярьдаг.  Хулгайч хулгайчаа барьдаггүй гэж. Тиймээс энэ хулгайчдыг шалгах зорилгоор Түр хороо байгуулагдаж байна. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор нийгэмд шударга ёсыг шаардаж байна. Тиймээс УИХ-дахь манай намын нэр бүхий гишүүд мөн АН-д санал хүргүүлсэн. Дэмжинэ гэдгээ АН-ынхан илэрхийлсэн. Хамтарсан хянан шалгах Түр хороо гэж ойлгож болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Түр хороо яг ямар үйл ажиллагаагаар хяналт тавих вэ?

-Тусгай хяналтын дэд хороо дэмжиж хамтарч ажиллах асуудлыг тогтоолын төсөлд тодорхой оруулчихсан байгаа. 

-Түр хороонд ямар гишүүд орох вэ. Хэрэв ЖДҮ-чин гишүүд нь орчихвол асуудал сарних тал руугаа орох болов уу?

-Мэдээж ЖДҮ-чин гишүүдийг оруулахгүй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Ганболд, О.Содбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нар, АН-ын бүлгээс Б.Пүрэвдорж гэсэн гишүүд Түр хороонд нэгдээд байна. 

-ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээс гадна нэр нь нийтэд ил болоогүй гишүүд байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Хэрэв дээрх асуудалд холбогдвол тухайн гишүүнийг Түр хорооноос гарахыг шаардана. ЖДҮ-тэй холбоогүй гишүүд ам тангарагаа өгч Түр хороонд орж байгаа нь ойлгомжтой. 

-Хууль хяналтын байгууллага нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль хяналтын шалгах ёстой ажлыг УИХ-ын гишүүд Түр хороо байгуулж шалгах нь хэр зохистой вэ?

-Хуульд эрх нь бий. Дэд ажлын хэсэгт хуулийн байгууллагуудын төлөөлөл орно. 

-Та бүхэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөлөлд автахгүй байх ямар баталгаа байгаа юм бэ?

-Ерөнхий сайд нь өөрөө нөлөөнд автаад байна. Өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-чин болсон ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга гэх мэт жижиг нөхдүүдтэйгээ л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад Я.Содбаатар, Н.Цэрэнбаттай хариуцлагын асуудал ярихгүй байгаа юм. 

Энэ түр хороо санал дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй, тийм ч үүрэгтэй. Үүнийгээ Их хурал дээр тавина. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага тооцож чадахгүй байна. Бид хариуцлагын асуудлыг хөндөнө. 

-Энэ хэргийг хууль хяналтын байгууллага замхруулж магадгүй гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийж байна гэж ойлгож болох уу? 

-Энэ нь нэг үндэслэл. Дээрээс нь Сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлыг зөрчилтэй асуудал юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түр хороог хуулийн дагуу байгуулж байгаа. Хуулийн байгууллагатай хамтарч ажиллана. Хамгийн гол нь нэгэнт бид урсгалаараа явж байгаад хүнд байдалд орчихсон, хуулийн гажуудал, эрх мэдлээ ашиглаж байгаа үйлдэлд дүгнэлт гаргах ёстой. Цааш цаашдаа үүнийг шилэн болгох ёстой. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Цаашдаа ЖДҮ-ийн сангийн зээл очих ёстой хүнд хүрдэг байх ёстой. Ийм болгох нь түр хорооны бас нэг үүрэг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • kkk (203.91.115.46)
    Arisaa hamgaalah gd uilee uzej bh shiv.Yostoi hutsdag.haltruud ve.Mongoliin gazar doorh bayalgiig zarj idej hanahgui bgaa humuus .
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.89.135)
    Н.НОМТОЙБАЯР ӨӨРӨӨ ХУУЛЬ БИЕЛҮҮЛДЭГ ХҮН МӨН ҮҮ??? БУЛГАНД ХҮН ДАЙРСАН ГЭЖ ШУУГИАД БАЙСАН ЯАСАН ГЭЛЭЭ???
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 35 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 39 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 51 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 52 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 52 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 56 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 19 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 27 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 28 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 29 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 31 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 32 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 32 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 33 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 34 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 36 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 38 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 40 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top