x

БХБ-ын дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

ЖДҮХС-гаас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг албан тушаалаас нь чөлөөлөв.

Товч мэдээ: 

Үргэлжлүүлэн  үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2009 онд батлагдсан хуулийн дагуу Засгийн газар таван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон боловч ажил нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

-  2018-2019 оны өвөл, хаврыг өнтэй давахын тулд аймаг, сум, дүүрэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов. Өвөлжилт хүндрэх магадлалтай нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлаа хангах, явуулын үзлэг хийх, хүн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгав.

-  Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.

-  “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Манай улсын 7814 иргэн БНЧУ-д албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • о (103.87.255.66)
    Барилгын яамны хэлтсийн дарга Улааны авгайгийн дүү гэж нам хэссэн өвөр хэссэн хүүхэн байгаа тэрийг зайлуулаач
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 45 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 49 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 14 цаг 1 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 14 цаг 2 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 14 цаг 2 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 14 цаг 6 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 29 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 36 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 38 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 38 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 41 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 42 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 42 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 43 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 44 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 45 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 48 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 50 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top