Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.11.21/ болно. Тус хуралдаанаар Оюуны өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээний дүн, Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан байдал, 2018 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл сонсох юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой.