x

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад орших аж.

Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн багууд төсөл боловсруулан оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй хэн боловч төслөө битүүмжлэн ирэх сарын 03-ны дотор Нийслэлийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ.

Төсөлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Нийтийг хамарсан томоохон урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хамт олон болон чөлөөт уран бүтээлчид байх

  • Найруулагчийн зохиол нь орчин үеийн хэв шинжтэй шинэлэг байхын зэрэгцээ үндэсний өв соёл, түүхэн уламжлал, монгол бахархлыг хослуулсан агуулгатай байх

  • Тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэрэг нь олон улсын шоу тоглолтын жишигт нийцсэн байх

  • Тайз, талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх

  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 120-150 минут байхаар төлөвлөсөн байх

  • Зохион байгуулалтын төсвийг үнэн зөв бодитоор буюу дунджаар 3 байгууллагын харьцуулсан үнийн судалгааг үндэслэн тооцоолж гаргасан байх

  • Өмнөх жилүүдийн шоу тоглолтуудын хөтөлбөр, найруулгатай давхцуулахгүй байх

Төслийн шалгаруулалтын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулж, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт танилцуулж батлуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 22 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 26 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 38 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 38 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 39 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 42 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 6 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 13 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 14 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 15 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 17 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 18 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 19 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 20 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 21 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 22 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 25 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 27 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top