Өнөөдөр өглөө 09.00 цагаас хуралдахаар зарлагдсан Хууль зүйн байнгын хороо одоо болтол хуралдаагүй байна. Байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байлаа.
Хэрвээ Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжчихвэл УИХ-ын гишүүдийн 3/1-ийн саналаар УИХ хоригийг хүлээж авах боломжтой юм. Гэвч энэ удаад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гишүүдээ барьцаалсан явдал төсвийн хориг гэхээсээ илүү Засгийн газрын хувь заяатай холбоотой бололтой.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)