x

АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж байцаагаагүй

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

-Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурснаа өргөн барьж, улс төрийн хүрээнд зөрчил ихтэй байгаа. Энэ цаг үед АТГ-аас УИХ-ын зарим гишүүд, сайдууд болон гэр бүлийн гишүүдийг нь ЖДҮДС-гийн асуудлаар дуудаж байцааж байгаа нь улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Та энэ талаар тайлбар хэлнэ үү?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.

АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан. Мөн сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.Батзоригоос өөр ямар нэгэн УИХ-ын гишүүдийг одоогоор дуудаж байцаалт аваагүй байгаа болно. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Прокурорын хяналт дор явуулж байна.

Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ыг улс төрийн үйл явдал дунд хавчуулах, нэр холбох, үйл ажиллагааг нь саармагжуулах элдэв санаа зорилготой мэдээ, мэдэгдэл тарааж байгааг эрс эсэргүүцэн үүгээр үгүйсгэж байна.

Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэх болно.   

Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 31 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 35 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 47 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 47 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 48 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 51 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 15 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 22 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 23 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 24 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 26 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 27 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 28 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 29 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 30 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 31 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 34 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 36 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top