x

Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэхэд Монгол улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Улс төрийн асуудал хариуцсан Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Мирослав Иенжаг хүлээн авч уулзан, Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахиулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулахад чиглэсэн НҮБ-ын эрхэм зорилгыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг сайд Д.Цогтбаатар тэмдэглээд бүс нутгийн төдийгүй, олон улсын аюулгүй байдлыг сахиулахад Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр болох НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг санаачилгын ач холбогдлын талаар тайлбарлав.

Ноён Мирослав Иенжа Монгол Улс олон талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг өндрөөр үнэлээд, бүс нутгийн улсуудтай хоёр талын болон олон талын шугамаар хөгжүүлж буй Монгол Улсын харилцаа нь Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг тэмдэглэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг НҮБ-ын Улс төрийн газар талархан дэмжиж байгааг онцлов.

Сайд Д.Цогтбаатар бүс нутаг төдийгүй дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад итгэлцэл, яриа хэлэлцээ, дипломат арга барил ихээхэн чухал болохыг онцлоод үүнтэй холбогдуулан залуу дипломатууд, судлаачдад зориулсан “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал” санаачилгыг дэвшүүлж байгааг танилцуулав. Ноён Мирослав Иенжа уг санаачилгын ач холбогдлыг өндрөөр үнэлээд энэ чиглэлд цаашид хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр ирэх 2019 онд Зүүн хойд Азийн залуучуудын төлөөллийг хамруулсан “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” семинарыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 39 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 43 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 55 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 55 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 56 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 14 цаг 0 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 23 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 30 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 32 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 32 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 35 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 35 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 36 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 37 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 38 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 39 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 42 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 44 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top