x

М.Оюунчимэг гишүүний санал болгосончлон их хэмжээний хохиролтой хэргүүдийг шалгаж эхэллээ

-Ажлын хэсэг богино хугацаанд уртасгасан цагаар ажиллана-

Хууль хяналтын байгууллагууд нэгдэн хамтарсан ажлын хэсэг байгуулж, олны анхаарал татсан томоохон асуудлуудыг шалгах ажлыг эхлүүлжээ.

Ажлын хэсэгт Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагчид, мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорууд дээр нэмэгдэн Улсын ерөнхийпрокурорын газрын хяналтын прокурорууд ажиллах болжээ.  

Түр хугацаагаар томилогдсон дээрх ажлын хэсэг уртасгасан цагаар ажиллах юм байна.

Шалгах асуудлуудад,

  1. “Жаст” групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох,

  2. Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох,

  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой,

  4. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой,

  5. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой,

  6. Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй,

  7. 60 тэрбумын асуудал,

  8. АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй,

  9. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, хамаарал бүхий этгээд зээл авсантай холбоотой,

  10. Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан асуудал гэх зэрэг  төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлуудыг багтаажээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сайд асан Б.Батзоригийг чөлөөлөх асуудлаар хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурорт хандан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хөрөнгө завшсан байх магадлалтай анхаарал татсан асуудлуудыг шалгаж, шийдвэрлэж байж шударга ёс тогтохыг сануулан, шаардлагатай бол холбогдох хууль дүрмэнд өөрчлөлт оруулж ирэх саналыг тавьсан.

Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олж, хууль хяналтын байгууллагууд хамтран ажлын хэсэг гаргаж, шалгах шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлжээ.

Нийгэмд дуулиан болсон асуудлуудыг шалгаж шийдвэрлэн, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (103.212.117.28)
    Garnaanii hulgaach boov Oyunchimeg helsen geleegui shalgagdaj baisan hereg. bad uurtuu naachih sanaatai hudalch awgai ve
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochin (139.5.216.191)
    Oroitson boroo shig vum bolohneee
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Олноо (64.119.25.236)
    Жирийн сэтгүүлчбайсан хүн хэдхэн жилийн дотор тэрбум шахам хадгаламжтай болдогийг шалгуулмаар байна
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
  • Zochin (112.187.191.237)
    Tur zuur l tuimer namdaah bizdee.luiwarchid hen ni henige buruutgahwedee
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.42.227)
    Мэдсэн ч мэдээгүй царайлж юу таарсанаа идэж,хулгайлж байснаа,суурь ганхаад ирэхээр юун их сандрах юм.Урьд хийж байх чинь яасан юм.
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 14 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 18 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 30 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 31 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 31 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 35 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 16 цаг 58 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 6 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 7 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 8 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 10 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 11 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 11 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 12 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 13 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 15 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 17 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 19 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top